Кремль: Путин ойрын хугацаанд Умард Солонгост айлчилна
1 сарын 16. 9:480

Ерөнхийлөгч Владимир Путин ойрын хугацаанд Умард Солонгост айлчлах төлөвтэй байгаа талаар Оросын Кремлийн ордон мэдэгдлээ.

ОХУ-ын ТАСС агентлагийн орон нутгийн цагаар 15-ны мэдээлснээр, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн өдөр зохион байгуулагдсан ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, "Ерөнхийлөгч Путин Умард Солонгост албан ёсны хийх урилга хүлээн авсан бөгөөд энэхүү айлчлал ойрын хугацаанд бодитоор хэрэгжинэ гэдэгт найдаж байна" хэмээснийг онцолсон байна.

Хэвлэлийн төлөөлөгч Песков “Ерөнхийлөгч Путины Умард Солонгост хийх айлчлалын хугацааг дипломат шугамаар эцэслэн товлох болно” хэмээн мэдэгджээ.

БНАСАУ-ын дарга Ким Жон Ун өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Алс Дорнод дахь Восточный сансрын баазад ерөнхийлөгч Путинтэй уулзах үеэрээ Умард Солонгост айлчлал хийх урилгыг өгсөн ба Путин ч хүсэлтийг хүлээн авсан аж.

БНАСАУ-ОХУ-ын харилцааны талаар хэвлэлийн төлөөлөгч Песков “Умард Солонгос бол бидний зүгээр нэг хөрш биш бүр хамгийн ойрын хөрш бөгөөд хамтын ажиллагаагаа цаашид бүх салбарт хөгжүүлэх хүсэлтэй түнш маань билээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэрээр үргэлжлүүлэн “Умард Солонгостой хийх яриа хэлэлцээ цаашид бүх түвшинд үргэлжлэх болно” гэж цохон тэмдэглэв.

Түүнчлэн Умард Солонгосын Гадаад хэргийн сайд Чой Сон Хуй тэргүүтэй төлөөлөгчид мөн өдрөөс 17-ны хооронд ОХУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа бөгөөд тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой 16-ны өдөр уулзах аж.

Гадаад хэргийн сайд Чой нь сайд Лавровын урилгаар Москвад айлчилж байгаа ч ерөнхийлөгч Путинтэй уулзах боломж бүрэн бий.

Ерөнхийлөгч Путин болон Гадаад хэргийн сайд Чой нар уулзах эсэхийг асуухад Песков “Уулзалт болохыг үгүйсгэх аргагүй. Хэрвээ болсон тохиолдолд хоёр орны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үр дүнг бататгах боломж юм” хэмээн өгүүлэв.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01