Путин НАТО-гийн гишүүн орнуудын нэг Турк улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ
2023, 8 сарын 3. 5:180

Украинд халдан түрэмгийлснээс хойш анх удаа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн гишүүн орнуудын нэг болоа Турк улсад албан ёсны айлчлал хийхээр болжээ.

Орон нутгийн цагаар 2-ны өдөр Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газрын зүгээс мэдэгдэхдээ, тус улсын ерөнхийлөгч Эрдоган ерөнхийлөгч Путинтэй утсаар холбогдох үеэрээ албан ёсны айлчлал хийхээр тохиролцсоныг ОХУ-ын Кремлийн ордон ч мөн баталсан байна.

Мөн өдөр утсаар холбогдох үеэрээ ерөнхийлөгч Эрдоган Хар тэнгисийн үр тарианы хэлэлцээрийн ач холбогдлыг онцолж, гэрээг сэргээхийн тулд дипломат хүчин чармайлтаа үргэлжлүүлнэ гэдгээ мэдэгджээ.

ОХУ Украинд халдан түрэмгийлсний дараа НҮБ болон Турк улсын санаачлагаар Хар тэнгисийн үр тарианы 4 талт хэлэлцээрийг байгуулсан билээ. Гэвч өнгөрсөн сарын 17-ны өдөр Оросын тал уг хэлэлцээрт тусгасан амлалтууд хэрэгжихгүй байгаа гэх шалтгаанаар хэлэлцээрийг орхиж байгаагаа мэдэгдээд зогсохгүй хэдэн өдрийн турш Украины боомтууд руу агаараас цохилт өгсөн юм.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01