Хятад улс Тайванийг эзэлсэн тохиолдолд дэлхийн ДНБ 5 хувиар агшина
1 сарын 16. 12:580

Тайванийн ерөнхийлөгчийн сонгуульд Америкийн талыг баримтлагч, тусгаар тогтнолын төлөөх Ардчилсан дэвшлийн намаас нэр дэвшигч Лай Чинг-Те сонгогдсон явдал нь дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаарх таамаглал шинжээчдийн дунд газар аваад байна.

Энэ удаагийн сонгуулиар мөргөлдөөн даамжирч, Хятад улс Тайванийн хоолойгоор дамжин өнгөрөх худалдааны хөлөг онгоцнуудад саад болох цэргийн сургуулилалт явуулах эсвэл Тайванийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах вий хэмээн мэргэжилтнүүд болгоомжлол үүсээд байгаа юм.

Америкийн Атлантын зөвлөлийн гүйцэтгэх бус ахлах судлаач Хун Жэнь 14-ний өдөр цахим хуудаснаа мэдээлэхдээ, Хятад улс Тайванийн сонгуулийн үр дүнд хэрхэн хандахаас шалтгаалж дэлхийн эдийн засагт “хуй салхи” дэгдэж магадгүй хэмээн онцлов.

Судлаач Хун Жэнь “Тайвань бол дэлхийн хагас дамжуулагч чипийн 63 хувь, дэвшилтэт чипний 73 хувийг хангадаг дэлхийн худалдааны чухал бүс юм” гэж хэлээд, хэсэгчлэн далайгаар бүсэлсэн тохиолдолд ч хагас дамжуулагчийн үнэ болон олон улсын нийлүүлэлтийн сүлжээнд ихээхэн нөлөөлнө гэж таамаглаж байсан.

Bloomberg Economics-ийн тооцоолсноор Хятад улс ямар нэгэн эзлэн түрэмгийлэлгүйгээр Тайванийг бүсэлж, хориг арга хэмжээ авсан тохиолдолд дэлхийн эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 5 хувиар буурна хэмээн дүгнэжээ. Түүнчлэн Bloomberg News агентлагийн мэдээлснээр, жил бүр дэлхийн чингэлэгийн тэн хагас нь Тайванийн хоолойгоор дамжин өнгөрдөг хэмээв.

Чухамдаа сонгууль болохоос дөрөв хоногийн өмнө буюу өнгөрөгч 9-ний өдөр “Тайванийн хөдөө аж ахуй, далайн бүтээгдэхүүн, машин механизм, автомашины эд анги, нэхмэл эдлэлийн тарифын хөнгөлөлтийг түр зогсоох нэмэлт арга хэмжээ авч байна” гэдгээ зарлаад Хятадын Худалдааны яам Эдийн засгийн хамтын ажиллагааны суурь хэлэлцээрийн дагуу тарифын хөнгөлөлт үзүүлэхээ зогсоож байгаагаа зарласан юм.

Гэвч Хятад, Тайванийн эдийн засаг хоорондоо нарийн уялдаа холбоотой, бие биенээсээ ихээхэн хамааралтай байдаг тул эдийн засгийн талаас нь хааж боомилох нь амаргүй гэж үзэж байгаа юм.

Тайванийн Эдийн засгийн яамнаас иш татан CNN агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн онд Тайванийн экспортын 35 хувийг Хятадын зах зээл бүрдүүлсэн гэж мэдээлэв. Тэрчлэн Тайванийн импортын зах зээлийн 20 хувийг Хятад улс эзэлдэг аж.

АНУ-ын хувийн судалгааны хүрээлэнгийн Rhodium группын дэд захирал Чарльз Бест CNN агентлагт өгсөн ярилцлагадаа “Тайвань, Хятад хоёр бие биедээ маш чухал" гээд хэрэв Тайвань эзлэгдсэн тохиолдолд эдийн засгийн хориг арга хэмжээний хохирол болон АНУ, БНХАУ-ын хооронд цэргийн сөргөлдөөн үүсэх магадлалыг эс тооцвол дэлхийн эдийн засагт жил бүр 2 их наяд гаруй ам.долларын хохирол учирч болзошгүй гэж тооцоолсон байна.

Үүний зэрэгцээ Хятадын эдийн засагт үзүүлэх нөлөө нь маш том байхынхаа хэрээр бүрэн эзлэх хийх зэргээр томоохон арга хэмжээ авахгүй л бол жижиг хэмжээний эдийн засгийн дарамт Тайванийн автономит байдал, эдийн засгийн өсөлтөд үндсэндээ аюул учруулахгүй гэж таамаглажээ.

Хамгийн гол нь Хятад улс дотоодын үйлдвэрлэлийн салбарт нь ханган нийлүүлэлтийн гол үүрэг гүйцэтгэдэг Тайванийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийг хэзээ ч хязгаарлаж байгаагүй. Учир нь тус улс Тайванийн электроникийн салбараас ихээхэн хамааралтай бөгөөд Тайваниас нэгдсэн хэлхээ, нарны зай зэрэг электрон эд ангиудыг импортлон, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд нийлүүлдэг билээ.

Атлантын зөвлөлийн гүйцэтгэх бус ахлах ажилтан Жереми Марк “Тайвань нь хамгийн том экспортын зах зээл гэдгээрээ Хятадаас үргэлж хараат байх бол Хятад улс Тайванийн хөрөнгө оруулагчдын бий болгосон ажлын байр, тус улсын хагас дамжуулагч болон бусад электрон бүтээгдэхүүнүүдээс хамаарсаар байх болно. Энэ байдал ойрын үед өөрчлөгдөхгүй, ялангуяа Хятадын эдийн засаг огцом удааширч байгаа энэ үед” хэмээн хоёр улсын өнөөгийн нөхцөл байдлыг дүгнэсэн байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35