БНХАУ залуучуудынхаа ажилгүйдлийн түвшнийг мэдээлэхээ зогсоох болжээ. Үүний шалтгаан нь залуучуудын ажилгүйдлийн түвшин тус улсын эдийн засгийн удаашралтыг харуулж буй хамгийн гол хэмжүүр болоод байгаа юм.
Хамгийн сүүлд мэдээлсэн тоон мэдээллээс үзвэл БНХАУ-ын 16-24 насны залуучуудын ажилгүйдлийн түвшин өнгөрөгч зургаадугаар сард 20 хувийг давснаар урьд өмнө бүртгэгдэж байгаагүй өндөр үзүүлэлт болсон билээ.
Тийнхүү шийдвэрийг засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч тайлбарлахдаа эдийн засаг хийгээд нийгэмд нь өөрчлөлт орсонтой холбогдуулан тэд эл мэдээллийг олон нийтэд ил болгохоо зогсоох болсон гэсэн юм.
Улмаар мягмар гарагт холбогдох албаны зүгээс Хятадын нийт ажилгүйдлийн түвшнийг л танилцуулсан бөгөөд долоодугаар сард тус улс дахь ажилгүйдлийн түвшин 5.3 хувьд хүрсэн нь зургаадугаар сараас өссөн үзүүлэлт болжээ.
Эх сурвалж: BBC