Катар: Газын зурвас руу эм тариа, хүмүүнлэгийн тусламжийг тохиролцсоны дагуу нэвтрүүллээ
1 сарын 18. 12:390

Катар, Францын зуучлалын дагуу барьцаанд байгаа израилчууд, энгийн иргэдэд зориулсан эм тариа болон хүмүүнлэгийн бусад тусламжийг Газын зурвас руу лхагва гарагт нэвтрүүлсэн тухай Катарын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мажед Аль-Ансари мэдэгдэв.

Газын зурвас дахь энгийн иргэд, тэдний дотор барьцааны хүмүүст тус дэм болохын тулд өчигдөр (мягмар гарагт) зарласан гэрээний хэрэгжилтийн хүрээнд тус зурвас руу сүүлийн хэдэн цагийн дотор эм тариа болон (бусад) тусламжийг нэвтрүүллээ” гэж тус яамны хэвлэлийн төлөөлөгч X /хуучнаар Twitter / олон нийтийн сүлжээгээр мэдээлжээ.

Катар улс нь бүс нутгийн болон олон улсын түншүүдийн хамт улс төр, хүмүүнлэгийн түвшинд зуучлах хүчин чармайлтаа үргэлжлүүлж байгааг М.Аль-Ансари онцлон тэмдэглэсэн байна. Мөн мягмар гаргийн өглөө тус яамны X сувагт, эм, хүнс зэрэг Катар, Франц улсаас үзүүлсэн 61 тонн тусламжийг ачсан Катарын Зэвсэгт хүчний хоёр нисэх онгоц Газын зурвастай хиллэдэг Египетийн Аль-Ариш хотод ирснийг мэдээлжээ.


Эх сурвалж: Xinhua /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01