Ким Кардашьян Balenciaga брэндийн албан ёсны нүүр царайгаар ажиллах болсон нь олны эгдүүцлийг төрүүлжээ
1 сарын 23. 19:160

Даваа гарагт реалити шоуны од, бизнес эрхлэгч Ким Кардашьян Balenciaga брэндийн албан ёсны нүүр царайгаар ажиллах болсноо зарлажээ. Гэвч олны нийтийн зүгээс түүний эл шийдвэрт ихээхэн шүүмжлэлтэй хандсан юм.

Үүний шалтгаан нь 2022 онд Balenciaga брэндийн сурталчилгааны нэгэн компанит ажил олны анхаарлыг ихээхэн татаж, олон нийтийн зүгээс ихээхэн сөрөг шүүмж хүртэхэд хатагтай Кардашьян ч өөрийн байр суурийг илэрхийлж, тэдний сурталчилгааны компанит ажлыг хурцаар шүүмжлээд амжсантай холбоотой.

Хэрэг явдлыг тодруулбал, 2022 оны Зул сарын баярын үеэр Balenciaga брэнд сурталчилгааны нэгэн компанит ажлыг эхлүүлсэн бөгөөд компанит ажилд зориулан хийсэн зураг авалтууд жирийн хүний нүдээр харахад бага насны хүүхдийг хүчирхийлэх явдлыг хөхиүлэн дэмжсэн мэт харагдаж байсан тул олон нийтийн зүгээс үүнийг байж боломжгүй зүйл хэмээхэд хатагтай Кардашьян ч брэндийн сурталчилгааг хариуцсан багтай биечлэн уулзаж, ярилцахаа амлаж байсан билээ. Улмаар брэндийн зүгээс сурталчилгаагаа буулгасан ч Ким Кардашьян тэдэнтэй холбогдсон харьцаандаа эргэн үнэлэлт дүгнэлт хийхээ мэдэгдэж байсан юм.

Гэвч тус хэрэг болсноос ердөө жил гаруй хугацааны дараа тэрээр тус брэндийн нүүр царай болох болсон нь олон нийтэд “мэхлүүлсэн” мэт мэдрэмжийг өгчээ. Эл үйлдэлд эгдүүцсэн хүмүүсийн цахим хуудаснаа нийтэлсэн сэтгэгдлүүдийг хүргэвэл, “Тэгэхээр бид бага насны хүүхдийг уяж хүлсэн зургуудыг ингээд л мартчихав уу?”, “Үүнээс үзвэл тэр Balenciaga брэндийг олон нийтээс сөрөг шүүмж хүртэж байхад тэднийг хараал идэг хэмээн орхичхоод одоо болохоор тэдний нэр хүнд тогтворжиж эхлэхэд эргээд тэдэнтэй нийлж байгаа хэрэг үү?”, “Тийм скандал гарсны дараа ч уу?” гэх зэргээр бичсэн байна.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
4
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35