OpenAI гадаад дахь анхны оффисоо Их Британи улсад нээх болжээ
2023, 6 сарын 29. 15:190

ChatGPT хиймэл оюун ухаан бүхий чатботыг хөгжүүлэгч америк компани болох OpenAI гадаад дахь анхны оффисоо Их Британи улсын нийслэл Лондон хотноо нээх болжээ.

Шийдвэрийн хүрээнд тус компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтманы хэлснээр энэхүү алхам нь дэлхий хэмжээний авьяас билгийг татах боломж гэсэн байна.

Харин яагаад Их Британи улсыг сонгох болсныг тодруулахад тус улс томоохон инновацийг дэмжих зохицуулалтыг хийхээр төлөвлөсөнтэй холбоотой ажээ.

Хиймэл оюун ухаан бүхий чатботуудын хувьд өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас хэрэглээнд нэвтэрч, тэр даруйдаа дэлхий нийтэд технологийн дэвшлийг гайхуулаад амжсан билээ. Хэрэглээнд нэвтэрсэн цагаасаа олны дунд мэтгэлцээний халуун сэдэв болж байгаа хиймэл оюун ухаан бүхий чатботуудын хэрэглээний хүрээнд улс орон бүр өөрсдийн гэсэн зохицуулалтыг хийхээр судалж буй энэ цаг үед OpenAI компани ч өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлж, технологио нийгэмд илүү ээлтэй болгохоор зорьж байгаа юм. Тийнхүү уг зорилгын хүрээнд тэд нэн тэргүүнд Их Британи улсад оффисоо нээх болжээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01