Apple брэндийн гар утасны Хятад дахь борлуулалт буурчээ
4 сарын 24. 11:100

“Apple” компанийн Хятад дахь ухаалаг гар утасны нийлүүлэлт энэ оны эхний улиралд 19 хувиар буурсан нь 2020 оноос хойших хамгийн сул үзүүлэлт болжээ. Хятадын “Хуавэй” компани шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргасан нь “Apple”-ийн давамгайлалд нөлөөлсөн байна.

Мөн ухаалаг гар утасны дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадад “Apple”-ийн эзлэх хувь өнгөрсөн оны эхний улиралд 19.7 хувьтай байсан бол энэ оны эхний улиралд 15.7 хувь болж буурсан байна. Ингэснээр борлуулалт нь 70 хувиар өссөн “Хуавэй” компанийнхтай бараг ижил түвшинд хүрсэн гэж “Counterpoint” судалгааны фирм мэдээлжээ.

Түүнчлэн “Apple” компани Хятад дахь ухаалаг гар утасны хамгийн том борлуулагчийн байр сууриа дотоодын өрсөлдөгч “Виво” компанид алдаж, өнгөрсөн улиралд гуравдугаарт бичигджээ. Харин “Хуавэй” компанийн зах зээлд эзлэх хувь 15.5 хувьд хүрснээр удаалсан байна.

Өнгөрсөн наймдугаар сард “Mate 60” ухаалаг гар утсаа худалдаанд гаргасан “Хуавэй” өнгөрсөн долоо хоногт “Pura 70” загварын гар утаснуудаа танилцуулжээ. “Mate 60” загвар нь Хятадад үйлдвэрлэсэн дэвшилтэт чиптэй тул өндөр үнэтэй гар утасны зах зээлд эргэн ирсэн гэж шинжээчид үзсэн бөгөөд энэ нь тус компаний эсрэг Америкийн хориг арга хэмжээг ялсан үйл явдал гэж тодорхойлсон байна.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36