Оросын хэвлэл: Samsung Electronics-ийн Орос дахь үйлдвэрийг орон нутгийн компани түрээслэхээр болжээ
1 сарын 25. 3:230

ОХУ-ын Украины нутаг дэвсгэрт эхлүүлсэн “цэргийн тусгай ажиллагаа”-наас хойш үүдээ бариад буй Өмнөд Солонгосын Samsung Electronics компанийн Орос дахь үйлдвэрийг орон нутгийн компани худалдан авах юм уу эсвэл түрээсэлж магадгүй гэсэн мэдээлэл гараад байна.

Оросын Коммерсант сонин орон нутгийн цагаар 23-ны өдөр олон эх сурвалжаас иш татан Оросын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч VVP групп Москвагийн ойролцоох Самсунг Электроникс компанийн Калуга дахь үйлдвэрт гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэж магадгүй талаар мэдээлэв.

VVP групп нь тус үйлдвэрийн зурагт үйлдвэрлэлийн шугамыг худалдан авах, түрээслэх гэрээ байгуулж, өөрийн брэндингийг хөгжүүлэхээр тохиролцож байгаа аж. Улмаар цаашид угаалгын машин зэрэг өөрийн нэрийн бусад бүтээгдэхүүнийг ч тус үйлдвэрт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа сурагтай.

Харин Коммерсант сонины мэдээлснээр Орос дахь Samsung Electronics компанийн албаны хүмүүс "Калуга дахь үйлдвэрийн байгууламжийг зарах төлөвлөгөө байхгүй" гэж мэдэгдсэн бол VVP групп болон Худалдаа, аж үйлдвэр, эрчим хүчний яамны зүгээс энэ талаар ямар нэгэн тайлбар хийх хүсэлт тавихад одоогоор ямар нэгэн хариу өгөөгүй гэж нэмж дурдсан байна.

Samsung Electronics компанийн Калуга дахь үйлдвэр нь 2008 онд ашиглалтад орсноос хойш зурагт, хөргөгч, угаалгын машин зэргийг үйлдвэрлэж байжээ. Гэвч 2022 оны 2-р сард Украинд дайн дэгдсэнээр барууны орнууд ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсний дараахан буюу 2022 оны 3-р сард нийлүүлэлтийн гинжин хэлхээ доголдсон зэрэг шалтгааны улмаас үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарлаж байв.

Тухайн үед зөвхөн Samsung Electronics төдийгүй LG Electronics, Германы Bosch зэрэг гадаадын гэр ахуйн цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгчид Орос дахь үйлдвэрлэлээ зогсоож байсан билээ.

Эх сурвалж: MBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35