Германы тэргүүлэгч агаарын тээврийн компани болох Lufthansa-гийн ажилчид ажил хаялт зарлажээ
2 сарын 8. 3:230

Агаарын тээврийн салбартаа Германдаа тэргүүлэгч Lufthansa компанийн үйлдвэрчний эвлэл орон нутгийн цагаар 7-ны өдөр цалингаа нэмэгдүүлэхийг шаардан нэг өдрийн ажил хаялт зарлажээ. Үүний үр дүнд Германы томоохон нисэх онгоцны буудлууд дахь Lufthansa компанийн ихэнх нислэгүүд цуцлагдсан байна.

Германы Төрийн албан хаагчдын нэгдсэн үйлдвэрчний эвлэл болох Вердигийн зүгээс мэдээлснээр, 7-ны өдрийн өглөөний 4 цагаас ажил хаялт зарласан Lufthansa компанийн ажилчид 8-ны өглөөний 7:10 цаг хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа гэв.

Энэхүү ажил хаялтын улмаас Германы Франкфурт, Мюнхен, Гамбург, Берлин, Штутгарт, Дюссельдорф зэрэг зургаан нисэх онгоцны буудалд төлөвлөгдөөд байсан 1000 орчим нислэгийн 80-90 хувь нь цуцлагджээ. Lufthansa-гийн хувьд гол нисэх онгоцны буудал болох Франкфуртын нисэх онгоцны буудалд л гэхэд 500 нислэг цуцлагджээ. Гэвч тус группын охин компаниуд болох Eurowings болон Swiss, Austrian, Brussels Airlines төлөвлөгөөт хуваарийн дагуу ажиллах аж. Түүнчлэн компанийн зүгээс энэ удаагийн ажил хаялтын үр дагавар 100 мянга орчим зорчигчид шууд нөлөөлөх болно гээд тус үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийлсэн байна.

Тус үйлдвэрчний эвлэл Lufthansa компанийн агаарын ачаа тээвэр, засвар үйлчилгээний салбар дахь 25,000 орчим ажилчдын нэрийн өмнөөс Lufthansa компанитай хийж буй цалингийн хэлэлцээрийг нааштайгаар шийдүүлэх зорилгоор энэ удаагийн ажил хаялтыг зохион байгуулж буй юм. Тодруулбал үйлдвэрчний эвлэлийн гишүүд цалингаа 12.5 хувиар нэмэгдүүлэх, үнийн өсөлтийн эсрэг хариу арга хэмжээ болгон 3000 еврогийн нөхөн олговор олгохыг шаардаж буй аж. Харин компанийн удирдлагууд 36 сарын хугацаанд цалинг 13 хувиар нэмэгдүүлэх саналыг тавьжээ.

Гэвч үйлдвэрчний эвлэлийнхэн "Lufthansa түүхэн дээд хэмжээнд тэмдэглэгдэхүйц ашиг олж байгаа ч ажилтнууддаа хэтэрхий бага хөрөнгө оруулалт хийж байна" гэж мэдэгдээд хэрэв компанийн тавьж буй саналыг хүлээж авбал эхний жилд ердөө 2 хүрэхгүй хувиар цалин нэмэгдэх болно хэмээн эсэргүүцэж байгаагаа цохон тэмдэглэсэн юм. Lufthansa компани өнгөрсөн оны гуравдугаар улиралд 1.5 тэрбум еврогийн үйл ажиллагааны ашиг олсон нь цар тахал намжсанаас хойш агаарын тээврийн эрэлт нэмэгдсэнтэй шууд холбоотой. Хоёр тал 12-ны өдөр дахин хэлэлцээ хийхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Мод тарих бодож байснаас чухал гэдгийг батлах өөр нэгэн шалтгаан олджээ
2024-7-26 15:46
Өрөнд дарагдсан энэтхэг эр 95 мянган ам.доллар хүрэх алмаазан “бух” олжээ
2024-7-26 15:01
Монложистикс Групп нь “Future CEO” тэтгэлэгт хөтөлбөрийг 2 дахь жилдээ зарлаж байна
02024-7-26 14:11
Аэро Монголиа ХХК УЛААНБААТАР-СӨҮЛ чиглэлд хямд үнээр шөнийн нислэг зарлалаа
02024-7-26 14:04
Хүчирхийллийн хуульгүй ОХУ эмэгтэйчүүддээ биеэ хамгаалахыг заана
2024-7-26 14:00
Украин эмэгтэй хоригдлуудаа армид элсүүлж эхэллээ
2024-7-26 11:56
Парисын олимпын тамирчид бугуйн цаг, бөгж, шоколадаа хулгайд алдаж байна
2024-7-26 11:17
Парисын олимпод оролцож буй тамирчдын хамгийн өндөр орлоготой нь өдөрт 6 сая ам.доллар олдог
02024-7-25 21:57
Honda Хятад дахь дотоод шаталтат хөдөлгүүрт автомашины үйлдвэрлэлээ 30 хувиар танана
02024-7-25 17:09
Номын сангаас зээлсэн номыг 47 жилийн дараа буцаан өгчээ
2024-7-25 16:52