Цагаан ордон: Умард Солонгос ОХУ-д мянган чингэлэг сум нийлүүлсэн
2023, 10 сарын 16. 0:161

Умард Солонгосын тал ОХУ-д мянга чингэлэг зэвсэг, сум нийлүүлсэн бөгөөд үүний хариуд Орос ч тэр хэмжээний бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн байж болзошгүй хэмээн АНУ-ын засгийн газар мэдэгджээ.

Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцаа холбооны зохицуулагч Жон Кирби хэвлэлийн бага хурал хийлгэх үеэрээ Умард Солонгос сүүлийн долоо хоногт ОХУ-д мянга гаруй чингэлэг цэргийн техник, сум нийлүүлсэн гэж мэдэгдээд, Оросын хөлөг онгоцнууд олон тооны чингэлэг тээвэрлэж буй зургийг энэ үеэр харуулсан байна.

БНАСАУ-ын Ражин боомтоос хөдөлж буй чингэлгүүдийг Оросын зүүн хэсэгт орших Дунай мөрөн рүү усан онгоцоор тээвэрлэж, улмаар Украины хилээс 290 километрийн зайд орших Тихорецкийн зэвсгийн агуулах руу төмөр замаар тээвэрлэсэн гэж зохицуулагч Кирби тайлбарлав.

Тэрээр Украины хотууд руу довтолж, Украины энгийн иргэдийг хөнөөх зорилгоор Орост зэвсэг нийлүүлж байгаа Умард Солонгосын талыг эрс буруушааж, нэмэлт хориг арга хэмжээ авах бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Үүний зэрэгцээ тэрээр БНАСАУ ийнхүү сум болон зэвсэг нийлүүлснийхээ хариуд ОХУ-аас авах дэмжлэгт ч санаа зовж байгаагаа өгүүлсэн байна. Умард Солонгос нь сөнөөгч онгоц, газар-агаар ангиллын пуужин, баллистик пуужингийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологи зэрэг цэргийн дэмжлэг авахаар хичээж байх магадлалтай хэмээн тэрээр цохон тэмдэглэжээ.

Кирби хэлэхдээ, Умард Солонгосоос ирсэн чингэлэгүүдэд бараа ачиж Оросын хөлөг онгоцнууд тээвэрлэж байгаа нь мөн ажиглагдсан бөгөөд энэ нь Оросоос нийлүүлсэн анхны ачааны нэг хэсэг байж магадгүй хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: YTN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
66.181.182.165
   /
2023, 11 сарын 18. 16:56

Ну чтож-Зеркалный ответ

Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35