Өмнөд Солонгост тагнуулын нисгэгчгүй онгоц үйлдвэрлэж эхэлжээ
1 сарын 25. 13:190

БНАСАУ-ыг ажиглах чадавхыг нэмэгдүүлэх зорилготой дунд өндрийн тагнуулын нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэж эхэллээ гэж Өмнөд Солонгосын зэвсэг худалдан авах газар (DAPA) мэдээлжээ.

Тус байгууллага Korean Air корпорац болон LIG Nex1, Hanwha Systems компаниудтай 2028 он хүртэл нисгэгчгүй онгоц үйлдвэрлэх 353 сая ам.долларын гэрээг 12 дугаар сард байгуулсан юм. Энэхүү төслийг 2008 онд эхлүүлсэн бөгөөд нисгэгчгүй онгоцыг 2022 онд зохион бүтээж дуусгасан байна.

Эл нисгэгчгүй онгоц нь 10-12 метрийн өндөрт нисэх чадалтай, хоёр далавчны нийт урт нь 25 метр ажээ. Харин их биеийн урт нь 13 метр, өндөр нь 3 метр бөгөөд Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний зэвсэглэлд 2027 онд хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байна. DARA мөн “нисгэгчгүй онгоцны зах зээл өсөн тэлж” байгаатай холбоотойгоор эл аппаратыг экспортод гаргана гэж найдаж байгаа ажээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35