Ж.Байдены сонгуулийн штаб 24 цагийн дотор 10 сая доллар цуглуулжээ
3 сарын 11. 10:530

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден улс орныхоо байдлын талаар Конгресст үг хэлсний дараа 24 цагийн дотор 10 сая доллар цуглуулсан гэж түүний сонгуулийн штаб ням гарагт мэдэгджээ.

Ж.Байден илгээлтээ сонсгохдоо Д.Трампыг Америкийн ардчилалд аюул учруулж байна гэж буруутгасан юм. Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр Капитол руу дайрсан тухай үнэнийг нуун дарагдуулж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дэмжсэн гэж буруутгажээ. АНУ-ын Ерөнхийлөгч улс орныхоо нөхцөл байдлын талаар өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт Конгресст үг хэлсэн бөгөөд 68 минут үргэлжилсэн байна.

Nielsen төвийн мэдээлснээр, улс орныхоо нөхцөл байдлын талаар хэлсэн Ж.Байдены үгийг телевизийн 12 сувгаар 32.2 сая орчим хүн үзсэн нь өнгөрсөн оныхоос 18 хувиар илүү байна. Энэ тоонд стримингийн үйлчилгээ, нийгмийн сүлжээ болон бусад платформуудын хэрэглэгчдийг оруулаагүй аж.

Ж.Байдены сонгуулийн төв штаб гол муж улсуудад 30 сая долларын сурталчилгааны кампанит ажил эхлүүлснээ бямба гарагт зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03