Энэтхэгт ажлын байрны хомсдол үүссэнээс хөдөлмөрийн насны иргэд Израилыг зорих болжээ
1 сарын 25. 17:550

Ранжийт Кумар бол их сургуулийн боловсролтой, багшлах эрхийн үнэмлэхтэй нэгэн. Гэвч өдгөө 31 настай түүний хувьд их сургуулиа дүүргэснээс хойш мэргэжлээрээ ажилласан удаа үгүй. Улмаар тэр дизель хөдөлгүүрт автомашины механикчаар ажиллах эрхийн шалгалт өгч, шалгалтаа амжилттай давсан ч ажлын байрны хомсдол түүнийг тойроогүй тул барилгын дотор засалч, ган бэхлэгч, автомашины техникч, төрийн бус байгууллагын судалгааны ажилтнаар л ажиллаж, өдөрт хамгийн ихдээ 700 рупи л олж байжээ.

Үүнд тооцоолол хийж үзвэл, Ранжийт Кумар сард хамгийн ихдээ 21,000 рупи буюу 250 гаран ам.доллар л олдог юм.

Тиймээс ч тэр ажлаа сольж, Израил улсад ажиллахаар зорьж буй нь энэ. Түүний хувьд Израилд очвол мэргэжлээрээ ажиллахгүй, эмульс татах, ган бэхлэх, плита наах зэрэг барилгын ажил хийх ч тэдгээр ажил нь сард ойролцоогоор 137,000 рупи буюу 1,648 ам.доллароор цалинжуулах юм.

Израил улсын хувьд ХАМАС-ын довтолгооноос болж 80,000 орчим палестин ажилтнаа алдсан тул барилгын салбараа сэргээхээр Энэтхэг, Хятад болон бусад улсаас нийт 70,000 ажилтан авч ажиллуулахаар төлөвлөөд байгаа билээ. Хэвлэлийнхний мэдээлснээр тэд Энэтхэг улсаас л гэхэд 10,000 орчим ажилтан авч ажиллуулах гэнэ. Энэ нь ажлын байрны хомсдолд орсон Энэтхэг улсын хөдөлмөрийн насны иргэдэд ихээхэн боломж болж байгаа ажээ.


Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35