Тесла өнгөрсөн оны 4-р улиралд 25 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн нь шинжээчдийн таамаглалд хүрсэнгүй
1 сарын 25. 23:530

Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Теsla компанийн өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын гүйцэтгэл удаашралтай байснаас гадна шинжээчдийн таамаглаж байснаас ч доогуур үзүүлэлттэй гарсан байна.

CNBC сувгийн орон нутгийн цагаар 24-ний өдөр мэдээлснээр Теsla өнгөрсөн оны дөрөвдүгээр улиалд 25.17 тэрбум ам.долларын борлуулалт хийж, нэгж хувьцаанд ногдох ашиг 0.71 ам.долларт хүрсэн болохыг онцлов.

Зах зээлийн мэдээллийн LSEG компанийн шинжээчид тус компанийн борлуулалт 25.6 тэрбум ам.доллар, нэгж хувьцаанд ногдох ашиг 0.74 ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан юм.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн борлуулалт 24.3 тэрбум байсантай харьцуулахад ердөө 3 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Түүнчлэн үйл ажиллагааны ашгийн хэмжээ 8.2 хувьд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үед 16 хувь байсантай харьцуулахад бараг хоёр дахин буурчээ.

Ийнхүү тун муу гүйцэтгэлтэй ажилласны шалтгаан бол өнгөрсөн оны сүүлийн хагаст дэлхийн хэмжээнд цахилгаан автомашины компаниуд бүтээгдэхүүнийхээ үнийг огцом бууруулснаар борлуулалтын дундаж үнэ багассантай шууд холбоотой хэмээн CNBC суваг мэдээлэв.

Энэ оны хэтийн төлөвийн талаар тус компанийн зүгээс “Бид Техас муж дахь үйлдвэрт шинэ үеийн автомашинаа гаргахаар ажиллаж байгаа тул энэ жилийн үйлдвэрлэлийн өсөлт ч удаашралтай, таамаглалаас доогуур байх магадлал өндөр" хэмээн таамагласан байна.

Теsla компанийн өнгөрсөн оны гуравдугаар улирлын гүйцэтгэл ч мөн хүлээлтээс доогуур үзүүлэлттэй байсан билээ.

Гэхдээ цахилгаан автомашины салбарын бусад компаниудын хувьд өнгөрсөн жил үйлдвэрлэл болон борлуулалт ерөнхийдөө нэлээд хүндрэлтэй байсан бол Теsla өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 484,507 нэгж автомашин үйлдвэрлэсэн юм. Цаашлаад өнгөрсөн онд нийтдээ 1.8 сая гаруй автомашиныг зах зээлд нийлүүлсэн аж

Теsla компани өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас “Cybertruck” буюу анхны пикап загварын автомашинаа борлуулж эхэлсэн ба өнгөрсөн оны хоёрдугаар хагаст жил бүр 125,000 “Cybertruck”-ийг үйлдвэрлэх боломжтой болж буйгаа зарлаж байсан билээ.

Тус комданийн гүйцэтгэх захирал Илон Маск Cybertruck-ийн талаар "Энэ бол компанийн түүхэн дэх хамгийн шилдэг бүтээгдэхүүн байх болно. Бид жилд 250,000 “Cybertruck”-ийг үйлдвэрлэх боломжийг тун удахгүй бий болгоно”хэмээн цохон тэмдэглэсэн юм.

Үүний зэрэгцээ, мөн өдөр Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Теsla-гийн хувьцааны үнэ өмнөх өдрийнхтэй харьцуулахад 0.63 хувиар буурсан бол зах зээл хаагдсаны дараа буюу тус компани гүйцэтгэлээ зарласнаас хойш бараг 6 хувиар унасан байна.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35