Sky News: Nissan компани Их Британид Qashqai, Juke автомашинуудынхаа цахилгаан хөдөлгүүрт хувилбарыг бүтээнэ
2023, 11 сарын 23. 17:160

Лхагва гарагт Британийн Sky News сувгаас мэдээлснээр энэ баасан гарагт Японы автомашин үйлдвэрлэн нийлүүлэгч Nissan Motor компани Их Британи улс дахь үйлдвэртээ Qashqai, Juke автомашинуудынхаа цахилгаан хөдөлгүүрт хувилбарыг бүтээх болсон тухай олон нийтэд зарлана гэжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Nissan компанийн эл төсөлд зарцуулах төсөв хэдэн зуун сая фунтээр хэмжигдэнэ гэсэн юм. Гэхдээ энэхүү төсөвт татварын мөнгө багтаагүй бөгөөд эх сурвалжийн таамаглаж байгаагаар Британийн засгийн газраас Nissan Motor компанид татварын хөнгөлөлт үзүүлнэ гэжээ.

Харин эл мэдээллийн хүрээнд Financial Times сониноос мэдээлснээр Nissan Motor компани уг төсөлд зориулж 1 тэрбум гаруй фунтийг төсөвлөсөн гэсэн юм.

Үйл явдлын хүрээнд Ройтерс агентлаг тус компанийн хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдсон ч тэд эл мэдээллийг батлах эсхүл няцаахаас татгалзсан байна.


Эх сурвалж: The Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43