АНУ, Хятадын цэргийн хамтын ажиллагааны чухал механизмуудыг сэргээжээ
1 сарын 31. 12:380

Вашингтон, Бээжин хоёр цэргийн хамтын ажиллагааны хэд хэдэн чухал механизмыг оператив шуурхай түвшинд сэргээсэн тухай АНУ-ын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан мэдэгдэв.

Цэргийн хамтын ажиллагаа нь "ямар ч үед, ялангуяа хурцадмал үед чухал ач холбогдолтой" гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Талууд хиймэл оюун ухааны салбарт шинээр яриа хэлэлцээг ирэх хавар хийж эхлэхээр болсныг Америкийн ерөнхийлөгчийн туслах мөн мэдээлжээ. Түүнчлэн БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй Америк, Хятадын удирдагчдын утсаар хийх яриа хэлэлцээний талаар хоёр тал тохиролцсон байна.

2023 оны 11 дүгээр сарын дундуур Сан-Францискод болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын хүрээнд Ши Жиньпин, Байден нар хэлэлцээ хийсний дүнд хоёр орны цэргийн хамтын ажиллагааг сэргээх шийдвэрийг гаргасан юм.


Эх сурвалж: ТАСС /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Япон, Европын холбоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх талаар хамтарсан мэдэгдэл гаргана
02024-5-1 0:53
Иенийн ханшийн уналт Японы бизнест нөлөөлж байна
02024-4-30 9:49
Италийн Ерөнхий сайд Ж.Мелони Европын парламентын сонгуульд өрсөлдөнө
02024-4-30 9:36
Хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотойгоор ураны үнэ нэг жилийн дотор 70 хувиар өсжээ
02024-4-30 8:14
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26