Ангол: Газрын тосны олборлолтыг бууруулах саналтай Саудын Арабтай зөрчилдсөний улмаас ОПЕК-ээс гарчээ
2023, 12 сарын 22. 12:080

Ирэх онд газрын тосны олборлолтоо бууруулах зорилт тавиад буй Саудын Арабыг эсэргүүцэж байсан Ангол улс эцэст нь Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын (ОПЕК) гишүүнчлэлээс татгалзах шийдвэр гаргажээ.

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Анголын Газрын тосны сайд Диамантино Азеведо 21-ний өдөр хэлэхдээ, "Бидний ашиг сонирхолд нийцэхгүй байгаа учраас OПЕК-ээс гарч байна" хэмээн мэдэгдсэн байна. Тус улс нь анх 2007 онд OПЕК-д элссэн бөгөөд өдгөө 17 жилийнхээ нүүрийг үзэж буй юм. ОПЕК-ийн орнууд өдөрт 28 сая гаруй баррель газрын тос олборлодог ба түүний 1.1 сая баррелийг Ангол улс үйлдвэрлэдэг.

Ийнхүү шийдвэрлэх болсон шалтгаан нь ирэх онд газрын тосны олборлолтоо бууруулна гэж зүтгэсэн Саудын Арабтай санал зөрөлдсөнтэй шууд холбоотой хэмээн тайлбарлаж болох юм. Өнгөрсөн сард Африкийн зарим гишүүн орнууд олборлолтоо бууруулахыг эсэргүүцсэний улмаас ОПЕК-ийн хурал дөрөв хоногоор хойшилж байсан ба Ангол улс эсэргүүцэгч орнууд дундаа голлох үүрэгтэй оролцож байсан билээ.

Bloomberg News агентлаг ОПЕК дэх Анголын төлөөлөгч Эстевао Педрогийн хэлснийг иш татан "Ангол улс ОПЕК-ийн 2024 оны зорилтод сэтгэл хангалуун бус байгаа бөгөөд үүнийг биелүүлэх ёстой гэж бодохгүй байна" хэмээн мэдэгджээ.

Энэ мэдээлэл гарсны дараа Лондоны фьючерс бирж дээр Брент маркийн газрын тосны үнэ өмнөх өдрөөс 1 хувиар буурч, 79 ам.доллароос доош арилжаалагдлаа.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01