2024/02/09: Тойм мэдээ
2 сарын 13. 10:090

Оросын “Арктикийн LNG-2” төслийн олборлолт АНУ-ын хориг арга хэмжээний улмаас хойшлогджээ

ОХУ Украинд халдан довтолсонтой холбоотойгоор АНУ-ын зүгээс авч хэрэгжүүлж буй хориг арга хэмжээ нь Хойд туйл дахь байгалийн шингэрүүлсэн хий олборлох томоохон төсөлд саад болж байгаа талаарх мэдээлэл гарчээ.

Умард Солонгос Өмнөдтэй эдийн засгийн харилцаагаа тасалжээ

Умард Солонгосын хууль тогтоогчид Өмнөд Солонгостой эдийн засгийн харилцаа таслах тухай тогтоолыг баталсан тухай Пёньяны төрийн мэдлийн хэвлэл пүрэв гарагт мэдээлжээ.

Парисын Олимпын медалийг танилцууллаа

Уг наадмын үеэр тамирчдад гардуулах медаль бүрд Францын нийслэл Парис хотын бэлгэдэл болсон Эйфелийн цамхагийн төмөр хэлтэрхийг оруулж өгсөн бөгөөд зургаан өнцөгт хэлбэртэй төмрийг нүүрэн талд байрлуулжээ.

Big Bang Theory цувралын жүжигчин Жонни Галецки нууцаар гэрлэж, хүүхэдтэй болсноо хэлжээ

CBS сувгийн Big Bang Theory цувралд Леонард гэх эрдэмтний дүрийг амилуулсан жүжигчин Жонни Галецки нууцаар гэрлэж, өдгөө хоёр дахь хүүхдээ өлгийдөн авах гэж буй тухай мэдээгээ олон нийтэд дэлгэжээ. Улмаар цувралын үнэнч фенүүд түүнд баяр хүргэхээр түүний цахим хаягуудыг бөмбөгдөх болсон байна.

Эрчим хүчний хязгааргүй эх үүсвэрийг ашиглахад дахин нэг алхам ойртлоо

JET (Joint European Torus) буюу токамак гэдэг цагираг хэлбэртэй аварга том машиныг ашиглан ердөө 0.2 миллиграмм түлшээр 69 мегажоулийн эрчим хүчийг таван секундийн турш гаргаж, дээд амжилт тогтоожээ. Өмнө нь 2022 онд 59 мегажоулийн эрчим хүчийг гарган авч байсан юм.

Super Bowl 2024: Usher тэмцээний дундуурх завсарлагааны үеэр үзүүлбэр үзүүлэхдээ дугуйт тэшүүр унана

R&B дуучин Usher энэ ням гарагт Лас Вегас хотноо болох Super Bowl 2024 америк хөлбөмбөгийн тэмцээний хагас цагийн завсарлагааны үеэр үзүүлбэрээ үзүүлэх болсон билээ. Тэгвэл тухайн үзүүлбэрийн үеэр тэр дугуйт тэшүүр унахаа амласан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Фүжи уулын өмнүүр хаалт босгожээ
02024-5-21 17:46
Гадаадын дадлагажигч ажилтны хөтөлбөрийг шинэчлэхийг Японы парламент дэмжжээ
02024-5-21 17:15
Дэлхийн усны асуудлаарх чуулга уулзалт эхэлжээ
02024-5-21 16:37
Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
02024-5-21 16:25
Австрали, Шинэ Зеланд улсууд Шинэ Каледониос иргэдээ татан авна
02024-5-21 16:12
Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
02024-5-21 15:53
АНУ-ын засгийн газрын өр дөрвөн жилийн дотор 11 их наяд ам.доллароор нэмэгджээ
02024-5-21 14:24
Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
02024-5-21 13:36
Давж заалдахыг Ж.Ассанжид зөвшөөрчээ
02024-5-21 13:19
Сансарт зэвсэг байрлуулахыг хориглох тухай Оросын тогтоолын төслийг баталсангүй
02024-5-21 12:10