Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна
5 сарын 21. 15:530

“The Eras Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Америкийн дуучин Тейлор Свифтийн Их Британид зохион байгуулах цуврал тоглолт тус улсын эдийн засагт 997 сая фунт стерлинг буюу 1.2 тэрбум ам.долларын орлого оруулна гэж “Barclays” банкны шинжээчид тооцоолжээ.

Т.Свифт зургаа, наймдугаар сард Их Британийн дөрвөн цэнгэлдэх хүрээлэнд 15 удаагийн тоглолт хийх юм. “Barclays”-ийн шинжээчдийн таамаглаж байгаагаар, эдгээр тоглолтыг 1.2 сая орчим хүн үзэх бөгөөд хүн тус бүр дунджаар 848 фунт стерлинг зарцуулна. Үүнд тоглолтын тасалбарын үнэ (дунджаар £206), зочид буудалд байрлах зардал (£121), аяллын зардал (£111), мөн тоглолтод зориулан шинэ хувцас худалдан авах зардал (£56), тоглолтод зориулсан барааг худалдан авах (£79) зэрэг зардлыг багтаажээ. Түүнчлэн хоол, ундаа, винил пянз худалдан авах гэх мэт бусад зардалд нэмж 216 фунт стерлинг зарцуулахаар байна.

"Тэйлор Свифт шиг шүтээнийг эсвэл 1950, 1960-аад оны Элвис, Битлманиа үзэгдлийг, уран бүтээлчдийг үнэнчээр шүтэн биширдэг, фэн клубүүдийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог хүмүүсийн хувьд мөнгө зарцуулах хүсэл нь улам нэмэгддэг" гэж Barclays-ийн шинжээч Питер Брукс ярилаа.


Эх сурвалж: Казинформ /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46