2024/03/26: Тойм мэдээ
3 сарын 27. 10:350

Мессигийн “ханш” 5 сая еврогоор унажээ

Аргентины шигшээ багийн тоглогч, дэлхийн аварга Лионел Мессигийн “клуб хоорондын шилжилтийн үнэ ханш” нь 5 сая еврогоор буурч, 30 саяар үнэлэгдэж байгаа тухай Transfermarkt цахим хуудсанд мэдээлжээ.

IV түвшний соронзон шуурга Дэлхийг бүрхэн авчээ

Гуравдугаар сарын 23-ны өдөр Наран дээр болсон томоохон дэлбэрэлтээс үүссэн плазмын урсгал Дэлхийд хүрч ирснээр маш хүчтэй соронзон шуурга ажиглагдаж байгаа тухай Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн Нарны одон орон судлалын лабораториос мэдээллээ.

АНУ түдгэлзсэнээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл гал зогсоохыг уриалсан тогтоол баталлаа

Энэ бол 2023 оны 10 дугаар сард Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш Аюулгүйн Зөвлөлөөс гаргасан анхны уриалга юм. Өмнө нь Аюулгүй Зөвлөлийн тогтоолыг батлахыг АНУ эсэргүүцэж байсан бол энэ удаад тус улс түдгэлзсэн байна.

“Дүрсгүй жаалын өдрийн тэмдэглэл” киноны жүжигчин тус дүр карьерт нь хэрхэн сөргөөр нөлөөлснийг хуваалцжээ

...төдөлгүй үнэнч үзэгчдийнх нь зүгээс ундууцлаа илэрхийлэх болсон нь кино багийнхан Грег Хэффли буюу дүрсгүй жаалын ахын дүрд өөр хүнийг тоглуулсан явдал байсан билээ. Улмаар тухайн үедээ л цахим орчинд “Not my Rodrick” буюу “манай Родрик л лав биш” гэх утга бүхий пост, нийтлэлүүд ч эрчимтэй тархсан.

Сэтгүүлчдийн 30 орчим хувь нь хиймэл оюун ухааныг ашиглаж байна

Орчин үеийн сэтгүүлчдийн 30 шахам хувь нь генератив хиймэл оюун ухааныг (GenAI) өдөр тутмын ажилдаа ашиглаж байна гэж олон нийттэй харилцах, хэвлэл мэдээллийн ажилтнуудад туслалцаа үзүүлэх чиглэлээр мэргэшсэн “Muck Rack” компанийн "2024 оны сэтгүүл зүйн байдал" судалгаанд дурджээ.

Галт тэргэнд хаяж гээсэн эд зүйлсийг олоход хиймэл оюун ухаан ашиглана

Токиогийн төмөр замын оператор “Кейкю” корпорац эд зүйлээ хаяж гээсэн талаар жилд 200 мянга орчим гомдол хүлээн авдаг байна. Иймд хайлтын үйлчилгээг хурдасгахын тулд ирэх сараас хиймэл оюун ухаанаар ажилладаг системийг ашиглаж эхлэхээр болжээ.

Хайнаньд нүүрстөрөгчийн ялгаралгүй ногоон бүс байгуулжээ

Нүүрстөрөгчийн ялгарлыг үндсэндээ тэглэсэн Хайнань арал дахь үзүүлэнгийн ногоон бүсийг энэ оны Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр анх удаа танилцуулах гэж байна.

Францад терроризмын аюулын сэрэмжлүүлгийн түвшнийг дээшлүүлжээ

Францын Засгийн газар терроризмын сэрэмжлүүлгийг хамгийн дээд түвшинд хүргэж ахиулсныг тус улсын Ерөнхий сайд Габриэль Атталь мэдэгдлээ. Москвагийн концертын танхимд 140 орчим хүний аминд хүрсэн халдлага гарсны дараа уг шийдвэрийг гаргажээ.

Азийн орнуудын эдийн засаг энэ онд 4.5 хувиар өснө гэж таамаглажээ

Азийн орнуудын Дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ өсөлт энэ онд 4.5 хувьд хүрэх төлөвтэй байна. Ийм таамгийг Хайнань мужид эхэлж буй Боаогийн чуулга уулзалтын эхний өдөр нийтэлсэн “Азийн эдийн засгийн хэтийн төлөв ба интеграцын ахиц дэвшил- 2024” тайланд дэвшүүлжээ.

Японы Ерөнхий сайд Умард Солонгосын удирдагчтай уулзах хүсэлтээ илэрхийлжээ

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай аль болох ойрын үед дээд хэмжээний уулзалт хийж, нүүр тулан уулзах хүсэлтэй байгаагаа саяхан илэрхийлсэн гэж Ким Жөн Уны дүү Ким Ё Жон мэдэгджээ.

Жүжигчин Роберт Паттинсон аав болжээ

Сүки Уотерхаусын хувьд хамгийн сүүлд хоёрдугаар сарын 24-ий өдөр олны өмнө ил гарсан бөгөөд түүнээс хойш нууц дуранд өртөөгүй юм. Тэгвэл мягмар гарагт хос хоёр гэр бүлийнхээ гуравдагч гишүүний хамтаар салхилж буй нь нууц дуранд өртжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50