Ираны ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 28-нд болно
5 сарын 21. 13:360

Ираны эрх баригчид сонгуулийн үйл явцтай холбоотой цаг хугацааг судалсны эцэст зургаадугаар сарын 28-нд шинэ ерөнхийлөгчийг сонгохоор товложээ.

Ингэхдээ нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагааг тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 3-ны хооронд, сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 12-27-ны хооронд явуулахаар шийдвэрлэсэн байна.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Үндсэн хуулийн 131 дүгээр зүйлд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг 50 хоногийн хугацаанд хариуцах зөвлөлийг байгуулж, ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх тухай заасан байдаг.

Өнгөрсөн ням гарагт нисдэг тэрэгний ослоор амиа алдсан Ерөнхийлөгч Ибрахим Раиси болон түүнийг дагалдан явсан багийнхныг оршуулах ёслолд зориулан лхагва гаргийг ажлын бус өдөр болгосон тухай дэд ерөнхийлөгч Мохсен Мансури мэдэгджээ. Улмаар пүрэв гарагт Ерөнхийлөгч Раисиг оршуулах ёслол түүний төрсөн хот Мешхадад /Өмнөд Хорасан муж/ болно гэдгийг дэд ерөнхийлөгч хэллээ.


Эх сурвалж: IRNA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46