Арне Слот Ливерпүүлийг дасгалжуулна
5 сарын 21. 16:250

Нидерландын иргэн Арне Слот Английн “Ливерпүүл” клубийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон тухай тус клубийн цахим хуудсанд бичжээ.

Өдгөө 45 настай дасгалжуулагчтай хэдэн жилийн гэрээ байгуулсан талаар нарийн тодорхой мэдээлэл алга байна. The Times сонины сэтгүүлч Пол Жойсын мэдээлснээр бол, гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан бололтой. А.Скотт Их Британид ажиллах зөвшөөрөл авсныхаа дараа 6 дугаар сарын 1-нээс “Ливерпүүл”-д албан ёсоор ажиллаж эхэлнэ. Гэхдээ одоо ажиллаж буй клубээсээ явах талаар эцэслэн тохиролцсон байх шаардлагатай. Тус багийнхан дасгалжуулагчаа үдэж нийгмийн сүлжээнд бичихдээ “Роттердамд дурсамжийг бүтээснийхээ дараа “улаантан” болоход бэлэн” гэжээ.

А.Слот 2015 оноос хойш “Ливерпүүл”-ийг дасгалжуулж буй Германы иргэн Юрген Клоппын оронд ирж байгаа юм. Ю.Клопп тус багийг Аваргуудын лиг, Английн аварга шалгаруулах тэмцээн, клубүүдийн ДАШТ, Английн лиг, Английн лигийн цом, УЕФА-гийн Супер цомын тэмцээнүүдэд түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Харин А.Слот 2021 оноос хойш "Фейенорд" багийг дасгалжуулж байгаа бөгөөд үүнээс өмнө Алкмарын АЗ клубийн дасгалжуулагчаар ажиллаж байв. Түүний удирдлага дор Роттердамын клуб өнгөрсөн улиралд Нидерландын аварга цолыг хүртсэн бол энэ улиралд Нидерландын цомын эзэн болж, 2022 онд УЕФА-гийн Конференцийн лигийн финал хүртэл тоглосон юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
БНАСАУ хилээ хэрмээр хашиж байна
2024-6-21 13:11
Сөүл хотын дарга Ким Хюн Ги Улаанбаатарт галын хуучин 10 машинаар тусаллаа
2024-6-21 12:27
Эрчим хүчний хэрэглээнээс үүдэлтэй хүлэмжийн хийн ялгаруулалт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
02024-6-21 12:03
ОХУ-Европын холбооны худалдаа сүүлийн 24 жилийн хамгийн доод түвшинд хүрчээ
02024-6-21 8:52
Илон Маскын xAI компани Dell-тэй хамтран супер компьютер бүтээнэ
02024-6-21 7:48
Хүний эр бэлгэ эрхтнээс анх удаа бичил хуванцар илэрлээ
2024-6-20 14:59
Путин Кимд лимузин, Ким Путинд гөлөг бэлэглэлээ
2024-6-20 14:33
Есөн настай мото тамирчин олон улсын тэмцээнийхээ бэлтгэл дээр нас барлаа
02024-6-20 12:55
БНАСАУ, ОХУ дайн дэгдвэл нэн даруй нэгнээ дэмжинэ
12024-6-20 12:34
Хиймэл оюун ухаан хамгийн түрүүнд санхүүгийн салбарыг орлоно
2024-6-20 11:46