Австрали: Ногоон эрчим хүч рүү шилжиж буй эээ үед эрчим хүчний хямралд өртөж болзошгүй нөхцөл үүсчээ
2023, 12 сарын 15. 23:500

Австралийн эрчим хүчний хомсдол улам хүндрэх төлөвтэй байна. Австрали улс ногоон эрчим хүч рүү шилжиж байгаа энэ үед эрчим хүчний үйлдвэрлэл хангалтгүй байгаагаас болж эрчим хүчний хямралд нэрвэгдэх аюул нүүрлэж байгаа талаар тус улсын цахилгаан эрчим хүчний зах зээлийн оператор компани болох AEMO орон нутгийн цагаар 15-ны өдөр мэдэгдэв.

Тус компанийн зүгээс гаргасан эрчим хүчний шилжилтийн талаарх тайланд дурдсанаар, нүүрсэн цахилгаан станцууд төлөвлөсөн хугацаанаасаа өмнө хаалгаа барьж буйн улмаас Австралийн цахилгаан эрчим хүчний сүлжээ хямралд орох магадлал нэмэгдэж байна хэмээн онцолжээ.

Үүнээс шалтгаалан Австралийн засгийн газрын "Нэгдсэн системийн төлөвлөгөө"-нд эрчим хүчний хангамжийн шинэ эх үүсвэрүүдийг барьж байгуулах, одоо ажиллаж буй байгууламжуудыг хэвийн ажиллах зэрэгт яаралтай хөрөнгө оруулалт хийхийг уриалж, 2030 он гэхэд эрчим хүчний хангамжийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагатай талаар тусгаж өгсөн байна.

Австралийн засгийн газрын тайланд дурдсанаар 2012 оноос хойш тус улсын хамгийн томд тооцогдох 10 нүүрсэн цахилгаан станц хаагдсан гэжээ. Үлдсэн цахилгаан станцуудыг оператор компаниудынх нь төлөвлөж байснаас гурав дахин хурдан хугацаанд хаах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд эдгээр эх үүсвэрүүдийг орлох цахилгаан эрчим хүчийг цаг тухайд нь үйлдвэрлэж, хангахгүй бол "цахилгаан эрчим хүчний бодит хямрал" нүүрлэх аюул тулгараад байгаа аж.

AEMO компанийн таамаглаж буйгаар 21 гигаватт (ГВт) эрчим хүч үйлдвэрлэдэг Австралийн одоо ажиллаж буй нүүрсэн цахилгаан станцууд 2034-2035 оны хооронд үүдээ барих төлөвтэй байгаа бөгөөд 2038 он гэхэд бүх нүүрсэн цахилгаан станцууд бүрмөсөн зах зээлээс арчигдана хэмээв.

Харин нүүрсэн цахилгаан станцын үйлдвэрлэж байсан эрчим хүчийг орлох нар, салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг одоогийн 19 гигаваттаас 2030 он гэхэд 57 гигаватт, 2050 онд 7 дахин их буюу 126 гигаватт болгож нэмэгдүүлэх шаардлага тулгарч буй аж.

Барилга, орон сууцны дээвэр дээр суурилуулсан нарны эрчим хүчийг 2050 он гэхэд дөрөв дахин нэмэгдүүлж, 72 гигаваттад хүргэх ёстой бөгөөд үүний тулд 10,000 километр урт цахилгаан дамжуулах шугам татах шаардлагатай гэж холбогдох байгууллагууд мэдэгдсэн байна.

Австралийн засгийн газрын “Нэгдсэн системийн төлөвлөгөө"-нд тусгагдсан ажлуудыг 2024 оны 6-р сар гэхэд нийтийн сонсгол, олон нийтийн хэлэлцүүлгийг явуулсны дараа эцэслэн шийдэхээр төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Парис хот 2026 оноос Сена мөрнөөр илгээмж тээвэрлэнэ
12024-9-25 8:58
БНХАУ шинэ оноос эхлэн 15 жилийн турш тэтгэврийн насыг аажмаар нэмнэ
02024-9-24 11:09
Илон Маск: Ирэх хоёр жилийн хугацаанд нисгэгчгүй 5 сансрын хөлгийг Ангараг гараг руу хөөргөнө
02024-9-24 10:46
Рамзан Кадыров зэвсэглэсэн хоёр кибертрак фронтод илгээжээ
02024-9-23 12:40
БНАСАУ: Жилд 95 килограмм өндөр хувиар баяжуулсан уран үйлдвэрлэдэг байгууламжийг ашиглалтад оруулжээ
02024-9-23 9:57
Ган гачигт нэрвэгдсэн Африкийн орнууд олон зуун зааныг идэш тэжээлийн зорилгоор агнана
02024-9-23 0:54
Mercedes-Benz компани Хятадын зах зээлээс 520,000 автомашин эргүүлэн татна
02024-9-23 0:44
Салалт нэмэгдэж буй Хятад улсад хуримын зураг устгадаг шинэ бизнес ихэд эрэлттэй болжээ
02024-9-21 14:05
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50