Умард Солонгосоос Орост зэвсэг нийлүүлснийг “Долоогийн бүлэг” зэмлэн буруушаав
2 сарын 19. 11:090

Умард Солонгосоос Орост зэвсэг нийлүүлснийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн холбогдох тогтоолуудыг шууд зөрчсөн үйлдэл хэмээн “Долоогийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар зэмлэн буруушаажээ.

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын өнгөрсөн есдүгээр сарын 13-нд Оросын сансрын буудалд хийсэн дээд хэмжээний уулзалтаар зэвсгийн наймааны талаар тохиролцоо хийсэн байж магадгүй гэсэн таамаглаж буй үед АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Итали, Японы Гадаад хэргийн сайд нар болон Европын Холбооны дээд төлөөлөгч дээрх мэдэгдлийг хийсэн байна.

Гадаад хэргийн сайд нар “мөн цөмийн болон баллистик пуужинтай холбоотой технологийг Умард Солонгост, мөн ОХУ-аас ердийн зэвсэг болон бусад давхар зориулалттай техник хэрэгслийг Умард Солонгост шилжүүлж болзошгүйд гүнээ санаа зовниж буйгаа илэрхийлснийг” Мюнхений аюулгүй байдлын бага хурлын хүрээнд болсон “Долоогийн бүлэг”-ийн Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд дурджээ.

Пёньян ОХУ-аас зэвсгийн технологи авсныхаа хариуд Украинд өрнөж буй дайнд ашиглах их буу, сумыг Орост нийлүүлсэн гэж сэжиглэж байна. Нэгдүгээр сард Цагаан ордноос мэдэгдсэнээр, Умард Солонгосоос Орост хэдэн арван баллистик пуужин нийлүүлсэн бөгөөд тэдгээрийн заримыг нь 12 дугаар сарын 30, нэгдүгээр сарын 2, 6-нд Украины эсрэг ашиглажээ.


Эх сурвалж: Yonhap /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35