НАТО-ийн гишүүн орон удахгүй Оросыг дэмжигч ерөнхий сайдтай болох уу?
2023, 9 сарын 28. 19:200

НАТО-ийн гишүүн орон болох Словак улс удахгүй 5 дахь ерөнхий сайдаа сонгох сонгуулийг зохион байгуулах гэж байгаа билээ. Тэгвэл эл сонгуулийн урьдчилсан санал хураалтад Оросыг дэмжигч, сөрөг хүчний гишүүн Роберт Фико тэргүүлэх болжээ. Улмаар барууныхан Словакийн ерөнхий сайдын сонгуулийг нарийн ажиглах болсон байна.

Словак улсын хувьд 2022 онд ОХУ Украины нутаг дэвсгэрийг эзлэн түрэмгийлж эхэлснээс хойш Украины хамгийн найдвартай түнш байж ирсэн бөгөөд Украины олон мянган дүрвэгчийг хилээрээ оруулж, тус улсад хамгийн түрүүнд агаарын довтолгооноос хамгаалах системийг илгээсэн улс юм.

Гэвч Роберт Фико Словакийн ерөнхий сайдаар сонгогдвол тус улсын энэ түншлэл дуусгавар болох билээ. Учир нь түүний хувьд урьд “Украины нацист, фашистууд” ерөнхийлөгч Путинг цэргийн тусгай ажиллагаа эхлүүлэхэд хүргэсэн хэмээж байсан ч удаатай юм. Мөн тэрээр Украин улсыг НАТО-д элсэхэд эсэргүүцэх байсан хүмүүсийн нэг билээ.

Роберт Фикогийн хувьд өмнө нь хоёр ч удаа ерөнхий сайдаар сонгогдож байсан бөгөөд 2018 онд олон нийтийн шахалтаар албан тушаалаасаа огцорч байсан юм.

CNN сувгаас мэдээлснээр сонгууль ирэх бямба гарагт зохион байгуулагдах гэнэ.


Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
3
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58