Ж.Рэтклифф MU-ийн 25 хувийг эзэмшинэ
2 сарын 21. 12:250

Их Британийн тэрбумтан Жеймс Рэтклифф хөл бөмбөгийн “Манчестер Юнайтед” клубын хамтран эзэмшигч болсон тухай тус клубын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Химийн үйлдвэрлэл эрхэлдэг Ineos үндэстэн дамнасан корпорацийн эзэн тэрбээр МЮ”-гийн В ангиллын хувьцааны 25 хувь, А ангиллын хувьцааны 25 хувийг тус тус худалдан авсан байна. Энэ сарын 16-ны өдөр хийсэн хувьцаа худалдах, худалдан авах хэлцлийн мөнгөн дүн 1,2 тэрбум фунт стерлинг болсон ажээ.

Ж.Рэтклифф эхний ээлжинд тус клубт 200 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн бол он дуусахаас өмнө нэмж 100 сая доллар оруулахаар төлөвлөжээ. Эдгээр мөнгийг “"Олд Траффорд" цэнгэлдэх хүрээлэнгийн дэд бүтцийг сайжруулахад зарцуулах юм.

МЮ-ийн хамтран эзэмшигч болно гэдэг бол нэр төрийн хэрэг, том хариуцлага. Хэлцлийг хийж дуусгасан нь тус клубыг Английн, Европын, дэлхийн хөл бөмбөгийн оргилд дахин гаргах их замын эхлэл мөн” гэж тэрбумтан хэлжээ.

Рэтклиффээс өмнө тус клубыг ах дүү Авраам Глейзер, Жоэл Глейзер нар дангаар эзэмшиж байсан бөгөөд тэд 2005 онд “МЮ”-г 1,34 тэрбум доллароор худалдан авсан байна. Тэр цагаас хойш “улаан чөтгөрүүд” Английн Премьер Лигт 5 удаа түрүүлж, Английн лигийн цомыг 4 удаа Английн Лигийн Супер цомыг 6 удаа хүртэж, Аваргуудын Лигт нэг удаа түрүүлж, хоёр удаа финалд үлдэж байв.

Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд “МЮ”-ийн хөгжөөн дэмжигчид Глейзерийн гэр бүлийнхэнд таагүй хандах болсон юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35