Конгрессын төлөөлөгчид Тайваньд хүрэлцэн иржээ
2 сарын 22. 11:500

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хятадын асуудал эрхэлсэн хорооны дарга Майк Галлахер тэргүүтэй төлөөлөгчид Тайваньд айлчлахаар хүрэлцэн иржээ.

Хятадын Коммунист намын айлган сүрдүүлэлтийг хэрхэн сөрөн зогсож, даван туулах төдийгүй цэцэглэн хөгжиж болохыг Тайвань дэлхий дахинд дахин дахин харууллаа” гэж М.Галлахер мэдэгдэлдээ дурджээ.

Конгрессын төлөөлөгчид "Тайванийн анд нөхөд, шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Лай Чиндэ болон шинээр сонгогдсон хууль тогтоох байгууллагад манай улсын дэмжлэгийг нотлон харуулахаар Тайбэйд хүрэлцэн ирсэн" гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан Ража Кришнамурти мэдэгдэхдээ, хууль тогтоогчид Тайваньтай харилцах АНУ-ын харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэнэ гээд "ардчилал, хүний эрх, энх тайвны төлөөх үүрэг хариуцлагаа ухамсарладаг дэлхийн бүх улс Тайваньтай харилцаагаа гүнзгийрүүлэхийг" уриалж байна гэлээ.

Таван хууль тогтоогчоос бүрдсэн төлөөлөгчид айлчлалынхаа үеэр Тайванийн өндөр албан тушаалтнууд болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзана. Тайбэй дэх АНУ-ын төлөөлөгчийн газраас мэдээлснээр, төлөөлөгчид хоёрдугаар сарын 24-ныг хүртэл Тайваньд байх бөгөөд хоёр талын харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, мөн “бүс нутгийн аюулгүй байдал” зэрэг асуудлыг хэлэлцэх аж.

Майк Жонсон Конгрессын Төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдсоныхоо дараа мэдэгдэхдээ, хэд хэдэн байнгын хорооны дарга нарт хандан Тайваньд айлчлахыг хүснэ гэж байсан юм. Энэ нь Тайваний "аюулгүй байдал, ардчилал"-ын төлөөх АНУ амлалтыг нотлох ёстой гэж тэрбээр хэлжээ.

Дээрх мэдэгдлийн хариуд АНУ-д суугаа Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч Лю Пэнюй мэдэгдэхдээ "Тайваньтай холбоотой асуудлыг шийдвэрлэхдээ АНУ туйлын болгоомжтой байх ёстой, "нэг Хятад" зарчмыг ямар нэгэн хэлбэрээр бүдгэрүүлэх, Тайванийн тусгаар тогтнолыг дэмжигч салан тусгаарлах үзэлт хүчнүүдэд буруу дохио өгөх ёсгүй" гэжээ.


Эх сурвалж: Интерфакс /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Египетэд болсон Газын асуудлаарх хэлэлцээ өндөрлөжээ
02024-5-6 16:13
Ши Жиньпин Европын орнуудад айлчилна
02024-5-6 16:11
Садик Хан Лондон хотын даргаар гурав дахь удаагаа сонгогдов
02024-5-6 15:38
Н.Пелоси, М.Блүүмберг, жүжигчин Мишель Йео нарыг Америкийн хамгийн хүндтэй одонгоор шагнав
02024-5-6 15:35
Европын холбоо, Япон 2026 оноос эхлэн сансар судлалын салбарт хамтарсан төслүүдийг хэрэгжүүлнэ
02024-5-6 14:00
Макрон, Кишида нар хиймэл оюун ухааны олон улсын байгууллага байгуулах асуудлыг хэлэлцжээ
02024-5-6 9:58
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08