АНУ-ын тал Тайваньд “NASAMS” пуужингийн дэвшилтэт системийг нийлүүлэхээр болжээ
2023, 7 сарын 19. 2:280

Тайванийн хоолойд цэргийн хурцадмал байдал газар авч байгаа энэ үед АНУ-ын эрх баригчид “NASAMS” газар-агаар ангиллын пуужингийн систем болон түүнд зориулагдсан пуужингуудыг Тайваньд нийлүүлэхээр шийджээ.

Тайванийн орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжаас иш татан 18-ны өдөр мэдээлснээр, энэ сарын эхээр Вашингтонд болсон АНУ, Тайванийн хаалттай өндөр түвшний яриа хэлэлцээний суваг болох Стратегийн аюулгүй байдлын яриа хэлэлцээний үеэр (Монтерейн дээд хэмжээний уулзалт) уг асуудлыг тохиролцсон болохыг онцлон тэмдэглэжээ.

Украины дайнд ОХУ-ын армийн илгээсэн пуужингийн цохилтын эсрэг амжилттай ажиллаж буй “NASAMS” системийг Тайванийн тал ихээхэн сонирхож байсан аж.

Түүнчлэн Хятадын зүгээс “саарал бүсийн тактик"-аар заналхийлж байгаагаас гадна АНУ-д үйлдвэрлэсэн зэвсгийн системийг Тайваньд нийлүүлэх явдал удааширч буйг, Тайваньд цэргийн материал, сумны нөөц бүрдүүлэх, АНУ-ын Төрийн департаментаас Тайваньд үзүүлэх гадаад цэргийн санхүүгийн тусламжийн талаар тус уулзалтын үеэр хоёр тал санал солилцов.

Тайванийн нисэх хүчин ирэх оны батлан ​​хамгаалахын төсөвт “NASAMS 2” систем болон тус системд ашиглагддаг 300 ширхэг “AIM-120 AMRAAM” дунд тусгалын пуужин худалдаж авахаар бэлтгэж байгаа талаар Тайванийн хэвлэлүүд онцлон тэмдэглэсэн юм.

Хэзээ ч онц байдал үүсч болзошгүй энэ үед Хятадын армийн олон төрлийн нисгэгчгүй нисэх төхөөрөмж, нисдэг тэрэг, пуужингийн аюулыг арилгахын тулд “NASAMS” системийг Тайбэй хотын “зүрхэнд” байршуулах төлөвлөгөөтэй байгаа аж.

Тайванийн худалдаж авахаар төлөвлөж буй "NASAMS 2" системийн удирдлагаар дамжуулан Тайванийн аль хэдийн армийнхаа хэрэгцээнд нэвтрүүлээд буй “Avenger” зенитийн систем, “Stinger” газар-агаар ангиллын пуужин, Тайваньчуудын бүтээсэн "Тянзэн-2" газар-агаар ангиллын пуужин зэргийг нэгдсэн байдлаар удирдах зөвшөөрлийг АНУ-ын тал олгож буйгаараа ихээхэн анхаарал татаж байна.

Үүнтэй холбогдуулан Тайванийн Агаарын цэргийн командлал өмнөх өдөр нь “Бид ямар ч төрлийн зэвсэг, техник худалдан авахдаа дайсны нөхцөл байдал, заналхийлэл, үйл ажиллагааны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайтар төлөвлөдөг” хэмээн мэдэгдсэн юм.

Тайванийн Батлан ​​хамгаалахын сайд Чу Гуо Жон мөн уг системийг худалдаж авахтай холбогдуулан "Яг хэдийгээр нийлүүлэх болон бусад нарийн ширийн мэдээллийг албан ёсоор олон нийтэд хүргэхэд эрт байна” хэмээн мэдэгдсэн ба уг мэдээллийг үгүйсгэсэн ямар нэгэн тайлбар огт хийгээгүй.

“NASAMS” систем нь Норвегийн батлан ​​хамгаалахын Конгсберг болон АНУ-ын батлан ​​хамгаалахын Raytheon компаниудын хамтран бүтээсэн систем бөгөөд 3D хяналтын радар, ойрын болон дунд тусгалын пуужин, хөөргөх бүхээг зэргээс бүрддэг билээ.

Радар нь дайсны пуужин, нисэх онгоц, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэргийг 120 километр хүртэлх зайнаас таних боломжтой байдаг аж.

Пуужингийн хамгийн дээд тусгал нь 160 километрийг давах ба дууны хурднаас 4 дахин их хурдтай тул хэр баргийн байг устгах хүчин чадалтай. Тэрчлэн хөөргөх бүхээгийг ачааны машин, ачаа тээврийн онгоц, хөлөг онгоц гээд том оврын тээврийн хэрэгслүүд рүү шилжүүлэн ачиж хүссэн газартаа хялбархан байршуулах боломжтойгоороо тун давуу талтай юм.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр уг системийг 2005 оноос хойш Цагаан ордон болон АНУ-ын Капитолыг хамгаалахад ашиглаж байгаа гэжээ.

Эх сурвалж: Yonhap

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
1
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01