А.Гризманн Парисын Олимпод оролцох хүсэлтэй байна
2 сарын 23. 17:560

“Атлетико Мадрид” клубийн франц довтлогч Антуан Гризманн “Парис-2024” Олимпын наадамд улс орноо төлөөлөн оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Францын Le Monde сонинд ярилцлага өгөх үеэрээ өөрийнхөө хүсэл зорилгыг тодорхой илэрхийлсэн А.Гризманн энэ зун “ЕВРО-2024” тэмцээнд оролцох ёстой тул түүний хэлсэн үг клубийнх нь хувьд түгшүүр төрүүлэх нь ойлгомжтой.

Олимпын наадам долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний хооронд үргэлжлэх бол “ЕВРО-2024” зургаадугаар сарын 14-нд эхэлж, сарын дараа финалын тоглолт болно. Ийм хуваарь нь А.Гризманн болон бусад тамирчдын хувьд тэмцээнээс тэмцээний хооронд тамир тэнхээгээ сэргээх тун бага хугацааг олгож байгаагаас гадна наймдугаар сарын 17-нд эхлэх Ла Лигийн 2024-2025 оны улирлын эхний хэд хэдэн тоглолтыг өнжихөөс аргагүйд хүрнэ гэсэн үг юм.

Гэсэн хэдий ч А.Гризманн амьдралд ганц тохиох боломжийг алдахыг хүсэхгүй байгаагаа тайлбарлан ярьжээ. “Парис хотод Олимпын наадам болж байгаа нь үнэхээрийн онцгой үйл явдал” хэмээн тэрбээр хэлсэн байна. Өмнө нь тэрбээр “би өөрийнхөө биеийг мэднэ, бидэнд хамгийн шилдэг эмч нар бий, санаа зовох шалтгаан огтхон ч байхгүй” хэмээн хэлж байв.

Олимпын наадамд оролцох багуудад гол төлөв 23 хүртэлх насны тамирчид багтдаг боловч нас хэтэрсэн гурван тоглогчийг оруулахыг зөвшөөрдөг бөгөөд А.Гризманн энэ зунаас өмнө “Реал Мадрид”-д очих гэж буй Килиан Мбаппегийн хамтаар Францын шигшээ багт тоглох магадлал өндөр байгаа юм.


Эх сурвалж: ESPN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01