AT&T-ийн сүлжээ доголдсон шалтгааныг Холбооны мөрдөх товчоо тогтооно
2 сарын 23. 18:400

Үүрэн холбооны AT&T компанийн үйл ажиллагаанд гарсан саатлын шалтгааныг тодруулахаар Холбооны мөрдөх товчоо, Дотоодын аюулгүй байдлын яам ажиллаж байна. Энэ тухай Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Кирби пүрэв гарагт сэтгүүлчдэд мэдээллээ.

Түүний хэлснээр, саатал доголдол гарсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд Харилцаа холбооны комисс болон Кибер аюулгүй байдал, дэд бүтцийг хамгаалах агентлагийн ажилтнууд AT&T компанитай хамтран ажиллаж байгаа ажээ.

Тус компаниас мэдээлснийг үзвэл, пүрэв гарагт үүрэн телефоны сүлжээнд саатал гарсны улмаас олон мянган хэрэглэгчид утсаар ярих, мессеж илгээх боломжгүй болсон байна. Одоогийн байдлаар, нийт сүлжээний ¾-ыг сэргээн засварлаад байгаа ажээ.

Тус оператор компанийн утасгүй холбооны 5G сүлжээг АНУ даяар 290 сая орчим хэрэглэгчид ашигладаг бөгөөд энэ удаагийн саатал 9 цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байна. Үүний улмаас хэрэглэгчид яаралтай тусламжийн албадтай холбогдоход хүндрэл гарчээ. Телевизийн ABC News сувгийн мэдээлснээр, энэхүү саатал нь хакеруудын халдлага байсан эсэхийг тодруулахаар Холбооны мөрдөх товчоо ажиллаж байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, AT&T-ийн хувьцааны ханш 2,3 хувиар унажээ.

Өмнө нь 2021 онд цар тахлын үеэр үүрэн холбооны T-Mobile компанийн үйл ажиллагаанд 12 цагийн турш саатал гарсны улмаас олон хэрэглэгч түргэн тусламж дуудаж чадахгүйд хүрч байсан юм. Энэ явдлын дараа тус компани харилцаа холбооны зохицуулагч байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр 19,5 сая долларын торгууль төлж байжээ.


Эх сурвалж: VOA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35