Тайванийн TSMC компани Японд 6 нанометрийн сүүлийн үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэнэ
2023, 10 сарын 14. 13:562

Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC компани Японд 6 нанометр (метрийг тэрбум хуваасны нэг) процесс бүхий хагас дамжуулагч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа талаар Киодо Ньюс агентлаг орон нутгийн цагаар 13-ны өдөр мэдээлэв.

Тус мэдээнд дурдсанаар TSMC компани нь одоогоор Кюшү арлын Кумамото мужид баригдаж байгаа үйлдвэрт 12 нанометр хагас дамжуулагч үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа бол удахгүй баригдах хоёр дахь үйлдвэртээ 6 нанометрийн буюу сүүлийн үеийн хагас дамжуулагч үйлдвэрлэх гэж буй талаар онцолжээ.

Tус компани нь Японд баригдах хоёр дахь үйлдвэрээ Кумамото мужид барихаар хэлэлцэж байгаа бөгөөд Японы засгийн газар уг үйлдвэрт 900 тэрбум иенийн татаас олгохоор хэлэлцэж байгаа аж.

Киодо News агентлагийн мэдээлснээр, TSMC-ийн хоёр дахь үйлдвэр нь хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт хагас дамжуулагч үйлдвэрлэхийн тулд Голландын хагас дамжуулагч тоног төхөөрөмжийн компани болох ASML-ийн хэт ягаан туяанд өртөх төхөөрөмжийг нэвтрүүлэх талаар мөн судалж байгаа болохыг дурдсан байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
1
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 2 сэтгэгдэл
66.181.186.47
   /
2023, 10 сарын 18. 7:55

Тайваниуд уг нь Монголд гайгүй ханддаг . Манайд байгуулвал ямар нөхцөл дутдаг юм бол доо.

139.5.218.65
   /
2023, 10 сарын 19. 13:39

Тоосжилтгүй орчин л дутах байх

0 0
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35