Binance бирж 4.3 тэрбум долларын торгууль төлнө
2 сарын 26. 16:300

Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэнийхээ төлөө Binance криптовалютын биржээс АНУ-ын засаг захиргаанд 4.3 тэрбум доллар төлөх тухай гэрээг Вашингтон муж улсын Сиэтл хотын шүүх баталжээ.

Банкны нууцын тухай хуулийг зөрчсөн, мөнгө угаасан, зохих бүртгэлийг хийгээгүй, мөн хориг арга хэмжээнээс зайлсхийсэн зэрэг үндэслэлээр 4.3 тэрбум доллар төлөхийг Binance-т үүрэг болгосон шийдвэрийг АНУ-ын эрх баригчид 2023 оны 11 дүгээр сард гаргажээ. Тус компани гэм буруугаа хүлээж, мөнгийг төлөхөөр болсон байна. "Энэ бол шуналын улмаас компанийн ёс зүйг алдагдуулсан хэрэг мөн" гэж гэрээг батлах шүүх хурлын үеэр шүүгч Ричард Жонс хэлжээ.

Гэрээнд зааснаар Binance бирж нь таван жилийн хугацаанд бие даасан компанийн хяналтад байх юм.

Биржийг үүсгэн байгуулагч бөгөөд ерөнхий захирал Чанпэн Жао мөнгө угаахтай тэмцэх үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлээгүйд буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж АНУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

Жао Binance-ийн ерөнхий захирлын албан тушаалаас огцорсон бөгөөд түүний оронд бүс нутгуудын зах зээлийг хариуцсан газрын дарга асан Ричард Тенгийг томилсон юм. Жаод нэг жил зургаан сар хорих ял оноож, 50 орчим сая ам.долларын торгууль ногдуулах төлөвтэй байна.

Binance бирж нь дижитал хөрөнгийн арилжаагаар дэлхийд тэргүүлэгч систем юм. Тус биржийг Чанпэн Жао 2017 онд үүсгэн байгуулжээ. 2021 онд Хятадын эрх баригчид Binance-ын цахим хуудас ба гар утасны программыг хаасан нь тус улсад криптовалютаар гүйлгээ хийхтэй тэмцэхийн тулд засгийн газраас хийсэн ээлжит алхам байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35