Бидний хүрээлэн буй орчин шизофренитэй хүнд хэрхэн харагддаг болохыг үзүүлсэн симуляци бичлэг цацагджээ
2 сарын 27. 15:210

Хувь хүн өөрийн сэтгэл зүйн байдлыг үнэлж хэлэхэд ч бэрхшээлтэй байдаг атал шизофренитэй хүн өдөр тутамдаа юу туулдагийг төсөөлнө гэдэг бараг л боломжгүй зүйл гэлтэй. Солиорох эмгэг гэгддэг энэхүү эмгэг нь сэтгэцийн хүнд эмгэгүүдийн нэгт тооцогддог. Улмаар Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн сангаас мэдээлснээр дэлхий дахинаа энэхүү эмгэгээр нийт 950 сая хүн шаналдаг гэсэн юм.

Тэгвэл 3 жилийн өмнө нэгэн YouTube хуудаснаас энэ төрлийн эмгэгтэй хүнд хүрээлэн буй орчин хэрхэн үзэгддэг болохыг харуулсан симуляци бичлэгийг нийтэлжээ.

Бичлэгийг үзвэл үзэгч нь супермаркет руу зүглэх нэгэн эрийн өнцгөөс эргэн тойрноо хүлээн авах бөгөөд төдөлгүй эл эмгэгийн шинж тэмдгүүд илрэх юм. Улмаар түүнийг супермаркет руу алхаж байх үед янз бүрийн дуу хоолой сонсогдож, “энэ ямар ч утгагүй юм”, “тэнд зогсоо хүүхэд хүртэл чамайг тэнэг гэдгийг мэдэж байгаа”, “битгий тийшээ яв” гэнэ. Бүр цаашилбал, дэлгүүрт ороход дуу хоолойнууд улам чангарах бөгөөд “битгий тийшээ ор”, “чамайг хэн ч хайхардаггүй”, “дарсны лонхнууд чамайг сонсож байгаа” хэмээх ажээ.

Тийнхүү бичлэг үргэлжлэх тусам доромж утга агуулсан дуу хоолойнууд холилдож, янз бүрийн зүйлс үзэгдэн интрузив бодлууд давамгайлж, хачирхалтай тушаалууд ч ар араасаа хөвөрнө. Харин эрэгтэйг дэлгүүрээс гарахад дуу хоолойнууд нийлж, “зугт”, “үх” зэргээр холилдох юм.

Бичлэг үргэлжилсээр эрэгтэйг гэртээ ирэх үед аймшигт дуу хоолойнууд түүнд, “чи өөрийгөө аюулгүй боллоо гэж бодож байж болох юм, гэхдээ тийм биш”, “чи ганцаараа биш”, “чи нуугдаж чадахгүй” гэх зэргээр инээлдэн дуулж байх гэнэ.

Энэ бол шизофренитэй хүний өдөр тутамдаа харж, үзэж, сонсож, мэдэрдэг ертөнц юм. Улмаар бичлэгийг үзсэн шизофрени эмгэгтэй хүмүүс ч эл бичлэгийг тэдэнд тохиодог зүйлстэй ижил байгааг баталснаар бичлэг олон нийтээс ихээхэн хандалт авчээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35