Z үеийнхэн яагаад өмнөх үеийнхнээсээ илүү хурдан хөгширч байгааг ийн тайлбарлажээ
1 сарын 3. 19:230

Орчин цагт хүний насыг гадаад үзэмжээр нь барагцаалахад тун ярвигтай болсон билээ. Учир нь өнөө цагийн 40, 50 настнууд өмнөх үеийн 40, 50 настнуудтай харьцуулахад хамаагүй залуу харагдах болж, сэтгэлгээ нь ч түүний даган залуулаг болох болсон. Гэхдээ Y болон X үеийнхэн залуу төрхөө хадгалж буй энэ цаг үед Z үеийнхэн тэдэнтэй нэг үе мэт харагдах болсныг хүмүүс гайхаж буй.

Тэгвэл саяхан мэргэжилтнүүд энэ асуудлын учир шалтгааныг тодруулахаар ажиллажээ.

Улмаар тус ажлын дүнд тэд Z үеийнхний хөгшрөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийг судалсан байна.

Алдартнуудын мэс ажилбарыг хариуцдаг доктор Раша Рахшани-Могхадамын тайлбарласнаар Z үеийнхэн X, Y үеийнхнээс илүү хурдацтай хөгширч буйн нэг шалтгаан нь тэд жоохноосоо буюу өсвөр насандаа эсвэл хорь дөнгөж гарсан хойноо филлер тарилга, химийн бүтээгдэхүүнтэй нөхөрлөх болсноор өмнөх үеийнхэнтэйгээ тэнцэхээр оворжуу харагдаж байгаа. X үеийнхний хувьд филлер тарилга, химийн бүтээгдэхүүн гэхээс илүүтэй арьс арчилгаа, хоолны дэглэмдээ түлхүү анхаарах болсноор өмнөх үеийнхнийгээ бодвол илүү урт хугацаанд залуу төрхөө хадгалж буй гэсэн юм.

Харин гоо сайхны мэс ажилбарын Cosmetics Skin Clinics эмнэлгийн захирал Доктор Росс Перригийн хэлснээр, “Өнөө цагийн 20 настнууд эртнээс ботокс, филлер хийлгэх болсон бөгөөд хөмсөг, уруулын шивээс гэх мэттэй хавсарч, улмаар энэ бүгд нь нийлээд хүнийг овортой харагдуулах хүчин болж байна. Гоо сайхны жижиг мэс ажилбар нэг хийлгэсэн л бол буцаад натурал төрхөө эргүүлэн олж авна гэдэг боломжгүй зүйл. Мөн олон нийтийн дунд наранд биеэ шарсан мэт харагдах бор өнгийн арьс “дур булаам”-д тооцогдох болсноор хүмүүс шарлагийн төхөөрөмж их ашиглаж, улмаар арьсыг хурдацтай суларч хөгшрөхөд нөлөөлөх болсон. Мөн залуусын хүрээнд никотины хэрэглээ өргөн байгаа тул үүнээс үүдэн хөгшрөлт эрчимжиж байх боломжтой” гэжээ.


Эх сурвалж: Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
2
2
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35