Холливүүдийн нэрт жүжигчин Мэрилин Монрогийн чандрын зэргэлдээх газрыг 195 мянган доллароор худалдан авчээ
4 сарын 2. 18:520

Холливүүдийн нэрт жүжигчин Мэрилин Монрогийн чандрын зэргэлдээх газрыг дуудлага худалдаагаар 195 000 ам.доллар буюу 154,443 фунтээр заржээ.

Уг газрыг Beverley Hills-д амьдардаг, технологийн салбарт хөрөнгө оруулагч Энтони Жабин худалдаж авсан бөгөөд тэрбээр Монрогийн хажууд байхыг үргэлж мөрөөддөг тухайгаа ярьжээ.

1962 онд 36 насандаа таалал төгссөн Монрог шүтэн бишрэгчид Калифорни муж улсын Лос-Анжелес хот дахь түүнийг оршуулсан газарт байнга ирж хүндэтгэл үзүүлдэг болой. Үзэсгэлэнт Монро тухайн цаг үеийн шилдэг кинонууд болох Холливүүдийн "Gentlemen Prefer Blondes", "Some Like It Hot", "How to Marry a Millionaire" зэрэг кинонд тоглосон бөгөөд өнөөдрийг хүртэл олон мянган хүний шүтээн нь хэвээр байгаа юм.

You could be entombed next to Marilyn Monroe

Монрогийн оршуулгын дэргэд “Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнерийн бунхан байдаг ажээ. Эмэгтэйчүүдийг бэлгийн харьцаанд албадан оруулж, мансууруулсан гэх хэрэгт холбогдож байсан түүнийг 2017 онд нас барсны дараа эдэлж хэрэглэж байсан эд хогшлыг Монрогийн эд зүйлсийн хамт "Icons: Playboy, Hugh Hefner, and Marilyn Monroe" гэсэн нэрээр Julien's Auctions ордны дуудлага худалдаагаар борлуулжээ.

Энэ үеэр оршуулгын газар худалдан авсан ноён Э.Жабин мөн Монрогийн өмсөж байсан усан сэлэлтийн хувцас болон Хефнерийн унтдаг байсан орыг худалдан авсан байна. Дуудлага худалдаагаар Монрогийн Pucci брэндийн ягаан торгон даашинз хамгийн өндөр үнээр буюу 325 мянган ам.доллараар зарагдсан бол Elizabeth Arden брэндийн уруулын будаг нь 65 мянган ам.долларын үнэд хүрчээ.

Мөн Хефнерийн шаахай, смоки загварын пиджак, унтлагын хувцас, тамхины гаанс бүхий багц нь 13 мянган доллараар үнэлэгдсэн байна. Түүнчлэн нэгэн цагт Playboy сэтгүүлийн төв байранд өлгөөтэй байсан урлагийн бүтээлүүд мөн зарагджээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
4
1
2
4
2
3
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
12024-5-1 16:01