Sony групп цахим тоглоом хөгжүүлэгч охин компанийнхаа 900 гаруй ажилтныг цомхотгохоор шийджээ
2 сарын 29. 4:331

Японы Sony групп цахим тоглоомын хөгжүүлэлт хариуцсан охин компанийнхаа 900 орчим ажилтнаа цомхотгох болсноо мэдэгдлээ.

Nihon Keizai Shimbun (Nikkei) болон Jiji News зэрэг Японы хэвлэл мэдээллийн томоохон агентлагуудын 28-ны өдөр мэдээлснээр, Sony группын охин компани болох Sony Interactive Entertainment (SIE) өмнөх өдөр нь нийт ажилчдынхаа 8 буюу 900 орчим ажилтнаа цомхотгох болсноо зарласан болохыг онцолжээ.

SIE-ийн гүйцэтгэх захирал Жим Райан "Бүтцийн шинэчлэл хийхийн тулд хатуу шийдвэр гаргахаас аргагүй байлаа" хэмээн дурдсан байна. Түүнчлэн уг шийдвэрийнхээ хүрээнд зөвхөн Япон төдийгүй АНУ, Европ, Азийн бусад улс дахь салбар компанийнхаа ажилтнуудыг ч цомхотгох төлөвлөгөөтэй байгаа аж.

Цахим тоглоомын салбар бол Sony группын хувьд гол бизнес бөгөөд нийт борлуулалтын 30 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл жилийн борлуулалт нь 4 их наяд иенд хүрдэг тус группын хамгийн том бизнес юм..

Гэсэн хэдий ч “PlayStation” цувралын борлуулалт удаашралтайн дээр хөгжүүлэлтийн зардал нэмэгдсэний улмаас ашигт ажиллагаа сүүлийн үед суларсан байна.

Өнгөрөгч 14-ний өдөр Sony групп 2023 оны санхүүгийн жил дэх (2023 оны 4-р сараас 2024 оны 3-р сар хүртэл) “PlayStation 5” цувралын борлуулалтын таамаглалаа 25 саяас 21 сая болгон бууруулсан билээ.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 1 сэтгэгдэл
ГАНЦ хакэр украйнь залуу
139.5.219.251
   /
3 сарын 3. 9:25

ҮХЭНГҮҮТ 900 нь гар ажилгүй болж байдаг үнэн лай юмас.. юу гэх гээд байна гэхээр пр эвдүүлэхээс хамгаалах шаардлагагүй болсоон гэсэн үг.!

Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01