Хөнгөн атлетикийн 2027 оны ДАШТ Бээжинд болно
2 сарын 29. 11:320

Хөнгөн атлетикийн 2027 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ Хятад улсын нийслэл Бээжин хотод болно гэж Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны /World Athletics/ албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Энэ шийдвэрийг лхагва гарагт Шотландын Глазго хотод болсон World Athletics-ийн зөвлөлийн 234 дэх хуралдаанааас гаргасан нь тухайн өдөр Италийн хөнгөн атлетикийн холбооноос ДАШТ-ийг зохион байгуулах хүсэлтээ эргүүлэн татсантай холбоотой. Ташрамд дурдахад, Глазго хотноо 3 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнд явагддаг хөнгөн атлетикийн ДАШТ болох юм.

World Athletics-ийн тэргүүн Себастьян Коу Бээжин хотын удирдлагад баяр хүргэж хэлэхдээ “1,4 тэрбум гаруй хүн амтай Хятад улс бол дэлхийн спортын хамгийн том зах зээлүүдийн нэг юм. Өнгөрсөн онд Wanda очир алмаазан лигийн тэмцээнүүдийн шууд дамжуулалтыг Хятадад 368,9 сая хүн үзсэн нь хамгийн сайн үзүүлэлт мөн. Энэ нь хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх, хөгжөөн дэмжигчдийн бааз суурийг бэхжүүлэхэд асар их боломжийг нээн өгч байна” гэлээ.

Өмнө нь 2008 онд Хятадын нийслэлд Олимпын наадам, 2015 онд хөнгөн атлетикийн ДАШТ болж байв.

2025 онд тус улсын Нанжин хотод битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнд явагддаг хөнгөн атлетикийн ДАШТ болно.

Ташрамд дурдахад, 2025 оны задгай цэнгэлдэхийн ДАШТ Токио хотод болох юм.


Эх сурвалж: РИА Новости /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01