Twitter компани @x бүртгэлийг эзнийх нь зөвшөөрөлгүйгээр авчээ
2023, 7 сарын 27. 17:340

Энэ долоо хоногийн даваа гарагаас Twitter компани ре-брэндингийн ажлаа эхлүүлсэн билээ. Улмаар шүүмжлэл ихээр дагуулж буй тус ажлын эргэн тойронд болж буй зүйлсийг хэвлэлийнхэн ч цаг алдалгүй мэдээлж байгаа юм.

Тэгвэл лхагва гарагт гадны хэвлэлүүдийн мэдээлснээр Twitter компани ре-брэндинг хийх ажлынхаа хүрээнд өөрсдийн бүртгэлийг солихдоо хэрэглэгчээ үл хүндэтгэсэн асуудал гаргажээ. Тодруулбал, @x бүртгэлийг эзэмшигч нь тус бүртгэлээ 2007 оноос хойш эзэмшиж ирсэн юм. Гэвч ре-брэндинг хийх ажлаа эхлүүлсэн Twitter компанийн зүгээс тус бүртгэлийг эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авчээ.

Бүртгэлийн эзэмшигч асан Ген Х.Хвангийн хэлснээр тэр Twitter ре-брэндинг хийх гэж байгаа нь олноо илт болоход ноён Маскт хаягаа зарах санал тавьсан гэсэн юм. Гэвч ноён Маск болон Twitter компанийн зүгээс түүнд ямар ч үнийн санал хэлээгүй ажээ. Харин үнийн саналын оронд түүнд нэг цахим шуудан ирсэн нь бүртгэлийг Twitter компани өөрсдийн нэр дээр шилжүүлж байгааг мэдэгдсэн байсан гэнэ.

Тийн шилжүүлэхдээ Twitter компанийн зүгээс түүнд одоогийн дагагчид болоод өмнөх бүртгэлийн намтар бүхий @x12345678998765 өргөтгөлтэй, шинэ бүртгэлийг санал болгосон байна. Улмаар Х.Хванг тус бүртгэлийг авахаар зөвшөөрсөн бөгөөд төдөлгүй өөрийн шинэ өргөтгөл бүхий бүртгэлээс “Бүх зүйл сайн сайхнаар төгсдөг” хэмээн “x”-джээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35