“You’re Beautiful” дууны үнэн учир нь мансуурсан, хүний бүсгүйд шунасан эрийн тухай байжээ
3 сарын 5. 12:450

Сонсогч бидний хувьд бүх цаг үеийн хамгийн романтик дуунуудын нэг бол яах аргагүй дуучин Жэймс Блантын дуулж амилуулсан “You’re Beautiful” дуу билээ. “Чи бол үзэсгэлэнтэй, энэ үнэн шүү” гэх утга бүхий энэ дууны эгшиг аяз ч эл утгыг улам тод өгүүлэх шиг болдог. Гэвч 2005 онд цацагдсан энэ дууны цаад утгыг дуучин Жэймс Блант ийн тайлбарлажээ.

Түүний өгүүлснээр, “Бүгд л, “Жэймс Блант үнэхээр романтик юм аа! Би түүний “You’re Beautiful” дууг хуримын ёслолынхоо үеэр эгшиглүүлмээр байна” гэдэг. Гэхдээ тэгж хэлдэг хүмүүс бол галзуу хүмүүс.

“You’re Beautiful” дуу бол ерөөсөө ч тийм намуухан, романтик дуу биш. Энэ дуу бол ерөнхийдөө метроны буудал дээр өөр хүний бүсгүйг эрээ цээргүй харж, гэтэж буй эрийн тухай дуу.

Дуун дээр гарч буй залуу бол тэнгэрт хөөрсөн цаасан шувуу мэт болтол мансуурч, метроны буудал дээр, залуу нь байсаар байхад түүний бүсгүйд шунан ширтэж буй эр. Бодит амьдрал дээр тийм эрийг гаж үйлдлийнх нь төлөө хорьж цагдаах ёстой” гэжээ.


Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
4
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний шагналыг Палестины бүх сэтгүүлчдэд олголоо
02024-5-3 17:18
Украины энх тайвны асуудлаарх бага хуралд 160 гаруй орны удирдагчдыг урьжээ
02024-5-3 17:13
Франц, Японы цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцов
02024-5-3 17:10
Дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ
02024-5-3 17:08
Азербайжан, Узбекистан, Казахстаны эрчим хүчний системүүдийг нэгтгэнэ
02024-5-3 17:04
Өмнөд Солонгос АУКУС түншлэлд нэгдэхээр төлөвлөж байна
02024-5-3 16:59
АНУ: Өнгөрөгч 3-р сард худалдааны алдагдал 69.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх сараас 0.1 хувиар буурчээ
02024-5-3 8:09
АНУ: ОХУ-ын баяжуулсан ураны импортод хориг тавьжээ
02024-5-3 7:36
Microsoft сэргээгдэх эрчим хүчний салбарт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр шийджээ
02024-5-3 1:52
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47