70 настай эр 52 жилийн хугацаанд нийт 34,128 Big Mac бургерийг идсэнээр дээд амжилтаа ахиулжээ
3 сарын 5. 17:560

Өдгөө 70 настай Доналд Горске бол амьдралынхаа туршид хамгийн олон Big Mac бургер идсэн дээд амжилтыг эзэмшдэг нэгэн. Түүний хувьд анх 1972 оны тавдугаар сарын 17-ы өдөр анх Big Mac бургерийг идэж байсан бөгөөд тухайн үеэс хойших 52 жилийн хугацаанд тэр 34,128 ширхэг Big Mac бургер идсэн ажээ.

Улмаар тэр эл дээд амжилтын баталгаагаа 1999 онд хүртэж байсан ч амжилтаа хадгалах үүднээс Big Mac бургер идэхээ зогсоолгүй харин ч улам ихээр идэх болсон байна. Тийнхүү түүний зүгээс эл амжилтаа 24 жилийн туршид хадгалж буй нь энэ юм.

Хэвлэлийнхний мэдээлж байгаагаар Доналд 2023 онд нийт 728 ширхэг Big Mac бургер идсэнээр түүний дээд амжилт 34,128 болсон гэнэ.

70-year-old Don Gorske extends record after eating 34,000th Big Mac |  Guinness World Records

Доналдын зүгээс дээд амжилтаа идсэн бургерийнхээ хайрцгаар тоолдог бөгөөд Big Mac бургерийг анх идэхдээ л тэр үүнийг үлдсэн амьдралынхаа туршид идэх юм байна гэж бодож байсан ажээ.

Доналд Горскегийн өгсөн нэгэн ярилцлагад өгүүлснээр тэр Big Mac бургерээс өөр зүйл бараг иддэггүй бөгөөд өглөөний цай уудаггүй, орой зайрмаг, жимс, чипс зэргээр хооллодог гэсэн юм. Гэсэн хэдий ч тэр өөрийн биеийн эрүүл байдалд ихээхэн анхаардаг ба өдөрт заавал 6 миль алхаж, бургерээ шарсан төмстэй цуг идэхээс татгалздаг гэжээ.


Эх сурвалж: Guinness World Records

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35