Их Британийн түүхэнд 1997 оноос хойших хамгийн дулаан Зул сарын үдэш өчигдөр бүртгэгджээ
2023, 12 сарын 25. 16:160

Ням гарагт Их Британи улсын түүхэнд 1997 оноос хойших хамгийн дулаан Зул сарын үдэш бүртгэгджээ. Албаныхны мэдээлснээр Лондонгийн баруун хэсэгт орших Хитроу, Слоу дахь Киппенхэм хотуудад агаарын температур Цельсийн 15.3 хэмд хүрсэн байна.

Шинжээчдийн зүгээс энэ нь түүхэн дэх хамгийн дулаан Зул сарын үдэш байх хэмээж байсан ч архиваас үзвэл 1931 онд эл өдөр Шотландад агаарын температур 15.5 хэмд хүрч байжээ.

Тийнхүү цаг уурчдын зүгээс өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 25-ы өдөр тус улсын түүхэнд 2016 оноос хойших хамгийн дулаан Зул сарын өдөр бүртгэгдэнэ хэмээн тооцсон байна.

Ташрамд дурдахад Их Британийн Вант Улсын хувьд Зул сарын баярын өдөр цас орох нь нийтлэг үзэгдэл биш тул цаг уурчид сүүлийн 24 цагийн дотор ганц л цасан ширхэг ажиглах аваас тухайн Зул сарын өдрийн “Цагаан зул сар” хэмээн нэрийддэг ажээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35