Нацистуудын бэлгэдэлтэй төстэй 44 дугаарын шрифтийг солино
4 сарын 2. 11:210

Германы хөл бөмбөгийн шигшээ багийн 44 дугаартай футболкийг хөгжөөн дэмжигчдэд худалдахгүй гэдгээ Адидас компани мэдэгджээ.

Учир нь, хоёр тооны хослол ба шрифт нь нацистуудын СС цэрэгжсэн отрядуудын бэлгэдэлтэй төстэй байгааг зарим хэвлэлүүд шүүмжилжээ.

Үүнтэй холбогдуулан Адидасын төлөөлөгч Оливер Брюгген хэлэхдээ, ийм дугаартай футболкийг цаашид худалдахгүй бөгөөд хэрвээ нацистуудын бэлгэдэлтэй төстэй байгаа бол энэ нь санаатайгаар хийсэн зүйл биш, санамсаргүй тохиолдол гэдгийг дурдлаа. Үүний сацуу уг шрифтийн эх загварыг Германы хөл бөмбөгийн холбоо, түүний түнш байгууллагууд хамтран зохиосон болохыг мэдэгдсэн байна.

Германы шигшээгийн өмсгөлийн эх загварыг УЕФА-д хүргүүлсэн бөгөөд нацистуудын бэлгэ тэмдэгтэй төстэй байгаа тухай хэн ч яриагүй гэдгийг Германы хөл бөмбөгийн холбоо Х нийгмийн сүлжээн дэх хуудсандаа мэдэгдсэн байна. Үүний сацуу тус холбоо 44 дугаарыг өөр шинэ шрифтээр хэвлэхээр шийдвэрлэжээ.

Уг дугаарын шрифт нь СС-ийн бэлгэдэлтэй төстэй байгааг түүхч Михаэл Кёниг хамгийн түрүүнд анзаарсан байна. Шрифтийн иймэрхүү загвар нь түүхийн үүднээс томоохон асуудал үүсгэнэ, тэр тусмаа Европын аварга шалгаруулах тэмцээн болох гэж буй энэ үед бүр ч ноцтой гэдгийг түүхч сануулжээ.

СС-ийн энэхүү бэлгэдлийг 1929 онд зохиож, нацистуудын цэрэгжүүлсэн бүлгүүд хэрэглэж байв. Хожим нь дэлхийн II дайны үед СС-ийн отрядууд олон гэмт хэрэг үйлдсэний дотор бөөнөөр хорих лагериудад еврейчүүдийг үй олноор нь хядахад оролцсон юм.

Германы шигшээгийн хувцас бас нэгэн шүүмжлэл дагуулж байгаа нь, тус багийнхан бусад багийн талбайд зочлон тоглохдоо тод ягаан өнгийн өмсгөл өмсдөг явдал юм. Үүнийг “Германы хөл бөмбөгийн холбоо санхүүжилт татах гэсэн нэгэн арга” гэж шүүмжилдэг хүмүүс бий.

Адидас компани 1950-иад оноос хойш Германы хөл бөмбөгийн шигшээ багийн өмсгөлийг үйлдвэрлэж байгаа юм. Харин Германы хөл бөмбөгийн холбоо 1927 оноос Адидасаас татгалзаж, Америкийн Nike компанийн өмсгөлийг худалдан авахаар шийдвэрлэснийг Эдийн засгийн сайд Р.Хабек “эх оронч бус үйлдэл” гэж шүүмжилжээ.


Эх сурвалж: BBC /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03
Дэлхийн анхны робот онгоцны үйлчлэгчийг Дубайд үзүүлнэ
02024-5-1 16:01
“Тесла” хиймэл оюун ухааны салбарт хөрөнгө оруулна
02024-5-1 15:58
Испанийн Ерөнхий сайд албан тушаалаасаа огцрохгүй гэдгээ мэдэгджээ
02024-5-1 15:55
Португалын засгийн газар колоничлолын нөхөн төлбөр төлөхөөс татгалзжээ
02024-5-1 15:48
“Самсунг Электроникс” компанийн орлого өсжээ
02024-5-1 15:43
Google дэлхийн хамгийн том медиа групп News Corp-той урт хугацааны гэрээ байгуулжээ
02024-5-1 8:41
Индонези: Microsoft компани хиймэл оюун ухааны дэд бүтцэд зориулан 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
02024-5-1 6:33