Валютын хямрал нүүрлээд буй Египет улс бодлогын хүүгээ 6 пунктээр өсгөжээ
3 сарын 7. 5:160

Гадаад валютын хямралд өртөөд буй Египет улсын Төв банк орон нутгийн цагаар 6-ны өдөр мөнгөний бодлогын төлөвлөгөөгүй ээлжит бус хурал хийж үндсэн хүүгээ 6 пунктээр нэмэгдүүлэн 27.25 хувьд хүргэсэн байна.

Египетийн Төв банк мэдэгдэлдээ "Бид үнийн өсөлтийг сааруулах, суурь инфляцыг бууруулах зорилгоор мөнгөний бодлогыг чангатгах явцыг улам түргэсгэхээр шийдсэн" гэж тайлбарлажээ.

Түүнчлэн валютын ханшийг уян хатан байлгах амлалтынхаа хүрээнд фунтын ханшийг тодорхойлох боломжийг зах зээлийн хуулиар шийднэ гэдгээ мэдэгдэв. Гадаад валютын хомсдолоос гадна жилийн инфляц 30 хувиас давсантай холбоотойгоор ханшийн огцом өсөлтийг хянах зорилгоор ийнхүү шийдвэрлэснээ мөн цохон тэмдэглэсэн байна.

Тодруулбал тус улс цар тахлын дараачаас гадаад валютын хомсдолд орж, жилийн инфляцын түвшин 30 хувиас даваад байгаа билээ. Сүүлийн үед валютын арилжааны хар зах дээр нэг ам.доллар 70 фунт стерлинг хүрч өссөн удаатай.

Гэвч харамсалтай нь энэхүү арга хэмжээг авлаа ч ам.долларын нийлүүлэлт жигдэрч, ханш тогтворжих эсэх нь баталгаагүй юм. Goldman Sachs банкны эдийн засагч Фарук Соуса “Одоо бидэнд валютын ханш ямар түвшинд хүрээд тогтворжихыг харах л үлдлээ. Эдийн засагчдын тооцоолж буйгаар нэг ам.доллар 45-50 фунт стерлинг дээр тогтох төлөвтэй байна” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35