ОХУ: Ирэх онд ДНБ-ий 6 хувийг батлан ​​хамгаалахын салбарт зарцуулахаар төлөвлөжээ
2023, 9 сарын 29. 8:570

ОХУ ирэх онд батлан ​​хамгаалах зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлахын зэрэгцээ Кремлийн зүгээс Украины дайнд энэ хэмжээний төсөв зайлшгүй шаардлагатай хэмээн мэдэгдэв.

Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн орон нутгийн цагаар 28-ны өдөр мэдээлснээр, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков ирэх оны төсвийн төслийн талаар дурдаад “Бид өдгөө барууныхны ОХУ-ын эсрэг эхлүүлсэн хосолмол дайны байдалд байгаа тул батлан хамгаалахын төсвөө огцом өсгөх зайлшгүй шаардлага тулгарсан” хэмээн цохон тэмдэглэжээ.

Украины эсрэг довтлоход бүхий л хүч, нөөц бололцоогоо дайчилж байгаа Орос улс ирэх оны төсөвт батлан ​​хамгаалах зардлаа дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 6 хувьд хүргэхээр шийджээ. Ингэснээр 2024 онд батлан ​​хамгаалахын зардал 10.8 их наяд рубльд хүрнэ гэх тооцоо гарсан байна.

Энэ нь Украинд халдан түрэмгийлэхийн өмнөх жил буюу 2021 онд 3.6 их наяд рубль байсантай харьцуулахад гурав дахин их байгаа юм. Дайн дэгдэхээс өмнөхөн буюу 2021 онд ОХУ-ын батлан ​​хамгаалах зардлын ДНБ-нд эзлэх хувь дөнгөж 2.7 хувь байсан бол энэ онд 3.9 хувь болж өсжээ.

Ирэх оны батлан ​​хамгаалахын төсвийг ийнхүү ДНБ-ий 6 орчим хувьд хүргэсэн явдал нь нийгмийн салбарын төсвийн хуваарилалтаас хамаагүй илүү байгаа нь анхаарал татаж буй юм. Тодруулбал боловсрол болон байгаль орчин, эрүүл мэндийн салбар гэх мэт нийгмийн салбарт нийт төсөвлөсөн төсвөөс ойролцоогоор гурав дахин их байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу довтолсны дараа рублийн ханш суларч, инфляц буурсан ч Орос улс зэвсгийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, цэргийн техник хэрэгсэлд асар их хөрөнгө зарцуулсаар байгаа билээ.

Оросын төв банк саяхан тус улсын эдийн засгийн өсөлт удааширч, инфляцын өсөлт тус банкны зорилтот 4 хувиас даваад буй талаар анхааруулсан юм.

Эх сурвалж: Newsis

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35