Дэлхийн хүн амын тал хувь нь 70-аас дээш насны удирдагчтай
3 сарын 11. 16:380

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула Дасиуба...

Өнгөц харахад хоорондоо ямар ч хамааралгүй мэт харагдах эдгээр удирдагчид юугаараа ижил төстэй вэ? Хэдийгээр тэд улс төрийн тогтолцоо, эдийн засгийн хувьд өөр өөр улс орнуудыг удирддаг ч бүгд 70-аас дээш насныхан. Үүнтэй холбогдуулан Wall Street Journal сонин саяхан “Дэлхийн удирдагчдын дунд 70 эргэм насныхан “моодонд” оржээ” гэх нийтлэлийг бичжээ.

Тус нийтлэлд онцолсноор, дэлхийн хамгийн олон хүн амтай арван орны ес нь 70-аас дээш насны удирдагчтай байгааг онцлов. Тухайлбал Байден (81), Ши Жиньпин (70), Путин (71), Лула (78) нараар тогтохгүй Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди (73), Нигерийн ерөнхийлөгч Бола Тинубу (71), Бангладешийн ерөнхий сайд Шейх Хасина (76), Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф (72), Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Обрадор (71) нар энэхүү ангилалд багтаж буй юм.

Өнгөрсөн сард Ерөнхийлөгчийн сонгууль болсон Индонезид өдгөө 72 настай Прабово Субианто батлан хамгаалахын сайдаар томилогдох нь бараг тодорхой болоод байна. Эдгээр 10 улсын нийт хүн амыг тооцвол ойролцоогоор 4.5 тэрбум хүн болох юм. Үүнээс харахад дэлхийн хүн амын талаас илүү хувь нь 70-аас дээш насны удирдагчтай болж таарч байна.

Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад тэс өөр үзэгдэл болж байгааг онцлох нь зүйтэй. 2014 оны хоёрдугаар сарын байдлаар АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама 52 настай, Ши Жиньпин болон Путин нар 60 насны босгыг дөнгөж давж байв. Тухайн үед Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ниеко дөнгөж 47 настай байжээ.

Нэг удирдагчид төвлөрсөн урт хугацааны дарангуйллын засаглал хийгээд ардчилсан орнууд дахь улс төрд орох “өндөр босго”.

Олон улсын улс төрийн тавцанд “өндөр настай” удирдагчид яагаад “моодонд” орох болов?

Wall Street Journal сонины дүгнэж буйгаар “Нэг гарт төвлөрсөн урт хугацааны дарангуйлагчийн засаглал"-ыг үүний гол шалтгаан хэмээн дурджээ. Учир нь дарангуйллын засаглал тогтсон олон оронд дарангуйлагчид эрх мэдлээ бэхжүүлж, байр сууриа хадгалсаар байна.

2022 онд Ши Жиньпин БНХАУ-ын даргаар улиран сонгогдсон билээ. Ийнхүү тэрээр гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлэх болсон нь БНХАУ байгуулагдсанаас хойших анхны тохиолдол ба тэрээр “төрийн эрхийг нэг гарт төвлөрүүлэх тогтолцоо”-г улам бэхжүүлсээр байна.

ОХУ-ын В.Путин 47 насандаа ерөнхийлөгч болсон бөгөөд 2020 онд үндсэн хуульд ямар ч үндэслэлгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулан байж одоог хэр нь бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа билээ. Орон нутгийн цагаар энэ сарын 15-наас гурав хоног үргэлжлэх Ерөнхийлөгчийн сонгуульд Путин ялах нь бараг тодорхой болоод байна. Түүний улс төрийн тогоон дахь хамгийн том дайсан болох Алексей Навальный өнгөрсөн сард буюу шоронд ялаа эдэлж байх үедээ нас нөгчсөн нь сөрөг хүчнийхнийг улам “амаа үдүүлсэн” мэт болгоод байна. Одоогийн хуулиар Путин 2036 он хүртэл засгийн эрхийг гартаа авах боломж бүрдээд буй юм.

Сонирхолтой нь засгийн эрх нэг гарт төвлөрөх энэхүү үзэгдэл зөвхөн дарангуйллын системтэй орнуудад тохиосонгүй. Ардчилсан орнуудад ч сонгуульд зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдэхийн хэрээр залуу улстөрчдийн улс төрд орох босго улам бүр өндөрсөж байгааг онцлох хэрэгтэй. “Дэлхийн хамгийн том ардчилсан орон" гэгддэг Энэтхэгт ирэх 4, 5-р сард бүх нийтийн сонгууль болох бөгөөд ерөнхий сайд Моди ялах төлөвтэй байна. Учир нь маш хүчирхэг санхүүжилт хийгээд улс төрийн холбоо сүлбээгээр тэрээр байр сууриа бэхжүүлсэн юм.

2022 онд Украины дайн эхэлснээс хойш геополитикийн хямрал дэлхий даяар хурцдахтай зэрэгцэн “өндөр настай” удирдагчид өөрсдийн туршлага болон насаараа сонгогчдоос оноо авах болсон. Байденыг ерөнхийлөгчөөр улиран сонгогдоход хэтэрхий хөгшин байна гэх яриа гарч байсан ч Ардчилсан намаас сонгуульд нэр дэвших нь тодорхой боллоо. Тухайлбал түүнийг дэмждэг Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом “Түүний нас, туршлага Байденыг сонгуульд дахин ялахад нөлөөлөх хамгийн том шалтгаан” гэж өөрийн сэтгэгдлээ илэрхийлсэн удаатай. Хоёр жилийн өмнө болсон Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд 2000-аад оны эхээр эрх барьж байсан Лула гайхалтай "эргэн ирэлт” хийсэн нь түүний олон жилийн туршлагад итгэсэн сонгогчдын саналын үр дүн байв.

“Өндөр настай” удирдагчид өөрсдийгөө “залуу” гэдгээ мэдрүүлэх үйлдлийг ээлж дараалан хийж байгаа ч…

Эдгээр “өндөр настай” удирдагчид заримдаа өөрсдийгөө “залуу” байгаа гэдгээ олон нийтэд мэдрүүлэх үйлдлийг хийх нь тийм ч сонихон байхаа болиод байна.

Тухайлбал ерөнхийлөгч Путины хувьд сонгуулийн өмнө цаг агаар хасах хэмтэй байхад харзны усанд орох зэргээр өөрийнх нь эрүүл мэндтэй холбоотой олон цуу ярианд үгүйсгэсээ хариултыг өгөх гэж хичээж байна. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшигчээр тодроод буй ерөнхийлөгч асан 77 настай Дональд Трамп сонгогчидтой хийх уулзалтын үеэр тайзан дээр бүжиглэснээс гадна тасралтгүй нэг цаг орчим үг хэлж эрч хүчтэй байгаагаа гайхуулаад амжив. New York Times сонин “Трамп үсээ будах, арьсаа борлуулах зэргээр гадаад үзэмжиндээ ч ихээхэн анхаарал хандуулдаг” хэмээн өгүүлсэн байна.

Тэрчлэн TikTok гэх мэт залуучуудын дунд трэнд болж буй зүйлсээс хоцроогүй болохоо харуулах хүсэлтэй удирдагчид ч бий. Индонезийн ерөнхийлөгчөөр сонгогдох магадлалтай Субианто өөрийн бүжиглэж буй бичлэгээ TikTok платформод байршуулж залуу сонгогчдынхоо анхаарлыг татаад амжсан билээ.

Гэвч “өндөр настай” удирдагчдыг засгийн эрхэнд гарахад таатай биш байгаагаа илэрхийлсэн олон нийтийн дуу хоолой улам нэмэгдсээр байна.

Их Британийн Хатан хааны олон улсын харилцааны хүрээлэнгийн Ази Номхон далайн бүсийн захирал Бен Бланд “Дэлхий нийтээр шинээр гарч ирж буй улс төрийн хүчин, нам, улстөрчдийг хүлээж авах үйл явц маш их саадтай тулгардаг болоод байгаа нь маргахын аргагүй үнэн. Дэлхий ертөнц асар хурдацтай өөрчлөгдөж буй энэ үед залуу удирдагчид, шинэлэг санаанууд ийнхүү цөөрч байгаад сэтгэл дундуур байна” хэмээн цохон тэмдэглэжээ.

New York Times сонин "Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа Байден, Трамп хоёр хоёулаа хөгширсөн нь үнэн. Тиймээс ерөнхийлөгч хэн болохоос үл хамааран үүрэгт ажлаа гүйцэтгэж чадахгүй болтлоо бие тэнхээ нь суларсан тохиолдолд энэ нь үндэсний хэмжээний асуудал болж мэдэхээр байна” хэмээн санаа зовниж буйгаа илэрхийлэв. Үргэлжлүүлэн "Гэвч уг асуудал энэ ерөнхийлөгчийн сонгуулиар дуусахгүй нь харамсалтай. Цаашид ч “өндөр настай” улстөрчид Америкийн нийгмийн томоохон асуудал байсаар байх болно” гэдгийг онцолжээ.

Энэ шалтгааны улмаас зарим шинжээчид тус улсын холбооны төрийн албан хаагчдын тэтгэвэрт гарах насыг хязгаарлах ёстой гэж үзэж байгаа ч одоо мөрдөгдөж буй хуулиар энэ нь ямар боломжгүй гэдгийг Wall Street Journal сонин тайлбарласан байна.

Эх сурвалж: JoongAng

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35