НАТО хүйтэн дайнаас хойших хамгийн том сургуулилалт хийж эхэллээ
1 сарын 19. 12:080

Умард Атлантын гэрээний байгууллага буюу НАТО “хүйтэн дайн"-аас хойших хамгийн том сургуулилалт эхлүүлж байна.

Сургуулилалтын явцад "ойрын" дайсантай зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд Оростой хил залгаа орнууд болон эвслийн зүүн жигүүрийн холбоотон улсуудыг дэмжих Америкийн цэргүүдийн үйл ажиллагааны тактикийг боловсруулах ажээ. Тавдугаар сар хүртэл үргэлжлэх “Steadfast Defender 2024” нэртэй уг сургуулилалтад 90 000 орчим цэрэг оролцоно гэж эвслийн ерөнхий командлагч Крис Каволи пүрэв гарагт мэдээлэв.

Мөн нисэх онгоц тээвэрлэгч, эскадрын мина тээгч зэрэг 50 гаруй хөлөг онгоц, 80 гаруй сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй онгоц, 1100 гаруй байлдааны машин, тэдгээрийн дотор 133 танк, явган цэргийн байлдааны 533 машин оролцоно. Түүнчлэн тун удахгүй эвсэлд нэгдэнэ гэж найдаж буй Швед улс сургуулилалтад оролцох юм.

К.Каволигийн хэлснээр, сургуулилалтын үеэр НАТО-гийн сүүлийн хэдэн арван жилийн анхны батлан хамгаалах төлөвлөгөөг боловсруулах бөгөөд уг төлөвлөгөөнд ОХУ-ын дайралтад хэрхэн хариу өгөх талаар нарийвчлан тусгах ажээ.

Ийм томоохон хэмжээний сургуулилалтыг хамгийн сүүлд 1988 онд Reforger нэртэйгээр хийж байсан бөгөөд 125 мянган хүн оролцож байжээ. Мөн 2018 онд 50 мянган цэрэг оролцсон “Trident Juncture” сургуулилалтыг зохион байгуулж байв.


Эх сурвалж: VoA /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Европын холбоо ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээнд байгалийн хийг хамруулахаар төлөвлөж байна
02024-4-29 10:10
Илон Маск Хятадад айлчлан автомат жолоодлогын системийг нэвтрүүлэх талаар ярилцжээ
02024-4-29 8:55
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01