Рафахт ажиллагаа явуулж болохгүй гэж Израилд дахин анхааруулжээ
4 сарын 19. 11:000

Газын өмнөд хэсгийн Рафах хотод цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөний тухайд санаа зовниж байгаагаа АНУ-ын төлөөлөгчид Израилын талд пүрэв гарагт дахин илэрхийлжээ. Цахим уулзалтын үеэр хоёр тал Иранаас Израилд пуужингийн цохилт өгсөн асуудлыг хэлэлцсэн байна.

Израилын Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугийн төлөөлөгчид Рафахын цэргийн ажиллагаатай холбоотойгоор “бидний санааг зовоож буй асуудлыг анхааралдаа авсан” гэж Цагаан ордон мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Газад Палестины энгийн иргэдийн амь насыг дахин хохироохгүйн тулд Рафахт өргөн хүрээтэй цэргийн ажиллагаа явуулахгүй байхыг Израилд уриалсаар ирсэн юм.

Энэ удаагийн хэлэлцээ нь дөрөвдүгээр сарын 1-нд болсон уулзалтын үргэлжлэл байлаа. Өмнөх уулзалтын явцад хоёр талын байр суурь ихээхэн зөрүүтэй байсан гэж зарим эх сурвалжууд ярьсан юм. Амь үрэгдсэн энгийн иргэдийн тоог улам нэмэгдүүлж болзошгүй өргөн цар хүрээтэй дайралт хийхгүй байхыг АНУ-ын тал Израилаас шаардсаар байна.

Цагаан ордны дээрх мэдэгдэлд дурдсанаар, Рафах, Ирантай холбоотой асуудлуудыг пүрэв гаргийн уулзалтаар голчлон хэлэлцсэн байна. Түүнчлэн талууд удахгүй дахин уулзахаар тохиролцжээ.

АНУ-ын төлөөлөгчдийг ахалсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мөн “Долоогийн бүлэг”-ийн орнуудтай хамтран Ираны эсрэг авах шинэ хориг арга хэмжээний талаар израилчуудад танилцуулсан байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны талаас нисгэгчгүй онгоц болон баллистик пуужингаар довтолсны хариуд Израилын тал Иран руу дайрна гэж заналхийлж буй үед уг уулзалт боллоо. Улам түгшүүртэй болж буй нөхцөл байдал хурцдахаас сэргийлэхийн тулд израилчуудыг хариу цохилт өгөхөөс ятган болиулохыг оролдож байна гэж АНУ-ын төлөөлөгч хэлжээ.


Эх сурвалж: The Reuters /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
АНУ-ын Конгрессын танхим еврейчүүдийг үзэн ядах үзэлтэй холбоотой хуулийн төслийг баталжээ
02024-5-2 12:47
Соёл хоорондын яриа хэлэлцээний Бүх дэлхийн VI чуулга уулзалт эхэллээ
02024-5-2 12:44
Морин толгой мананцрын шинэ зургуудыг танилцуулжээ
02024-5-2 12:36
Тэнгис дээгүүр нисгэгчгүй онгоцоор ачаа тээвэрлэв
02024-5-2 12:32
LVMH групп томоохон хотуудын үнэ цэнтэй байршлуудад үл хөдлөх хөрөнгө олноор авч эхэлжээ
02024-5-2 9:44
Аmazon эхний улиралд 143.3 тэрбум ам.долларын борлуулалт хийжээ
02024-5-2 6:57
Японы технологиудыг хилийн чанадад шилжүүлэх шинэ журам гаргана
02024-5-1 17:01
“Binance” биржийг үүсгэн байгуулагч Ч.Жаод дөрвөн сар хорих ял оноожээ
02024-5-1 16:57
“Долоогийн бүлэг”-ийн орнууд 2035 он гэхэд нүүрсний цахилгаан станцуудаа хаана
02024-5-1 16:49
“Тесла” компанийн хувьцаа огцом өсжээ
02024-5-1 16:03