Молдовад хиймэл оюун ухаан ашиглан дарс гарган авчээ
3 сарын 12. 17:330

Молдова улсын дарс үйлдвэрлэгчид түүхэндээ анх удаа хиймэл оюун ухаан ашиглан нэрсэн дарсыг Дюссельдорф хотноо болсон “ПроВайн-2024” олон улсын үзэсгэлэнгийн үеэр танилцууллаа.

Энэ жил Молдова улсын дарс үйлдвэрлэгчдийн хувьд түүхэн жил болж байна. Бид хиймэл оюун ухааныг ашиглан “Челарис” дарсыг гаргалаа. Энэхүү бүтээгдэхүүн нь манай улсын олон зууны түүхтэй дарсны соёл, хамгийн дэвшилтэт технологийн үр дүн юм. Дарсыг Дюссэльдорф хотноо зохиогдсон олон улсын дарс, оргилуун дарс, жимсний арзны үзэсгэлэнд танилцууллаа” гэж тус улсын Хөдөө аж ахуйн яам мэдээлжээ.

Шинэ дарс үйлдвэрлэх туршилтын төслийг Усан үзмийн мод, дарсны үндэсний алба (ONVV) гурван жилийн өмнө Техникийн их сургуулийн мэргэжилтнүүдийн оролцоотойгоор эхлүүлсэн байна.

Германы Дюссельдорф хотноо жил бүр болдог дээрх үзэсгэлэнд Молдовагийн дарс үйлдвэрлэлийн 50 гаруй төлөөлөл оролцжээ. Тус улс дэлхийн 70 гаруй оронд дарс экспортолдог бөгөөд дарсны үйлдвэрлэл нь гол салбаруудын нэг юм.


Эх сурвалж: ESP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35