Бразил: 2026 он гэхэд “нисдэг такси” хэрэглээнд нэвтэрнэ
2023, 7 сарын 22. 5:450

Бразилийн нэгэн стартап компани 2026 он гэхэд нисдэг тэрэг шиг босоо тэнхлэгээр хөөрч, буух боломжтой цахилгаан хөдөлгүүртэй нисдэг таксийг хэрэглээнд нэвтрүүлэхээ мэдэгдлээ.

Орон нутгийн цагаар 20-ны өдөр Бразилийн нисэх онгоц үйлдвэрлэгч Embraer компани өөрийн охин компани болох Eve-ийн хөгжүүлж буй босоо тэнхлэгээр хөөрч, буудаг цахилгаан хөдөлгүүртэй онгоцны анхны үйлдвэрийг байгуулах газраар Сан Паулогийн ойролцоох Таубат хотыг сонгосон тухай хэвлэлийн мэдээнд дурджээ.

Таубат бол Бразилийн эдийн засгийн нийслэл Сан Пауло хотоос 140 километрийн зайд оршдог 310 мянган хүн амтай жижиг хот юм.

Тус компани нь 2026 оноос арилжааны зорилгоор уг бүтээгдэхүүнээ гаргахаар төлөвлөж байгаа аж.

Гүйцэтгэх захирал Франсиско Гомис Нето Эмбраер хэлэхдээ, "Дэлхийн хотуудын агаарын хөдөлгөөний зах зээлийн асар их эрэлтэд бид итгэж байна. Нарийн судалгаа хийсний эцэст бид анхны үйлдвэрээ байгуулахад бэлэн боллоо” хэмээн цохон тэмдэглэсэн байна.

"Нисдэг такси" гэх шинэ нэршлийг үүсгээд буй босоо тэнхлэгээр хөөрч, буух боломжтой цахилгаан хөдөлгүүртэй энэхүү нисдэг такси нь 4-6 зорчигчийг тээвэрлэх хүчин чадалтай байх аж.

Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Eve Air Mobility компани нь энэ оны эхний улиралд цахилгаан нисдэг тэрэгний судалгаа, хөгжүүлэлттэй холбоотой зардлаас болж 25 сая ам.долларын цэвэр алдагдал хүлээсэн байна.

Гэсэн хэдий ч толгой компанийн зүгээс 28 газраас 2850 ширхэг нисдэг таксины захиалгыг аль хэдийн хүлээн авсан болохыг гадаадын хэвлэлүүд мэдээлжээ. Энэ нь 1.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй аж.

Энэхүү нисдэг таксинд суухад нэг хүний 50-100 ам.доллар байхаар тооцож байгаа гэв.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Меta компанийн хувьцаа 2-р улирлын борлуулалтын таамаглалаас болж 10 гаруй хувиар унажээ
02024-4-26 12:12
Сансар огторгуйн гэрээний тухай тогтоолд ОХУ хориг тавьсныг АНУ шүүмжилжээ
02024-4-25 18:35
Газрын тосны үнэ өсжээ
02024-4-25 18:33
Нисэх онгоц тээгч “Жорж Вашингтон” хөлөг онгоц Япон руу хөдөлнө
02024-4-25 16:26
Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ
02024-4-25 16:18
Хуванцрын бохирдолтой тэмцэх тухай гэрээний асуудлаарх уулзалт Канадад эхэлжээ
02024-4-25 16:09
Испанийн Ерөнхий сайд огцрох эсэхээ эргэцүүлнэ
02024-4-25 16:05
АНУ: 20 гаруй жилийн өмнөх гэмт хэргийн буруутан амьсгал хураахаасаа өмнө хэргээ хүлээжээ
02024-4-25 16:01
Билли Айлиш: Би бүх л амьдралынхаа туршид охидод хайртай байсан
12024-4-25 13:01
Oracle компани төв оффисоо Техас мужаас Теннесси муж руу нүүлгэн болжээ
02024-4-25 12:35